Леди Гага: Эх орноосоо хол байна гэдэг аймшигтай

493

Дуучин Леди Гага өчигдөр Буддын шашны тэргүүн XIV Далай ламтай уулзсан байна. Тэрбээр уг уулзалтын дараа “NBS телевизийн хөтлөгч Эн Курритэй ярилцжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Та Индиана мужид Буддын шашны тэргүүн XIV Далай ламтай уулзлаа. Та энэ эрхэмтэй уулзахыг эртнээс хүсдэг байсан. Энэ өдөр таны хүсэл биеллээ?

-Тиймээ, Далай ламтай уулзахыг эртнээс хүсдэг байсан. Энэ өдөр миний мөрөөдөл биелж, түүний гараас атгах боломж олдсонд таатай байна. Их эртнээс түүнтэй уулзаж ярилцахыг хүсдэг байсан. Энэ талаар олон ч удаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлж байлаа. Гайхалтай нь тэр бүхнийг Далай багш уншиж, мөн надтай уулзахыг хүсдэг байсан гэсэн. Би уулзалтын өмнө түүнээс ийм гайхалтай үг сонсоно гэж бодоогүй.

-Гэхдээ Далай лам нийгмийн сүлжээг тийм ч идэвхтэй ашигладаггүй биз дээ?

-Түүнийг тойрсон олон асуудал бий. Миний бодлоор энэ агуу эрхэм нүүр тулж буй бүхнийг асуудал, бэрхшээл хэмээн хүлээн авдаггүй гэдгийг ойлгосон. Тэр мэдээлэл бүрийг бидэнтэй зэрэгцэн хүлээн авдаг.

-Далай лам, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан. Одоо урлагийн төлөөлөл болгон тантай уулзлаа?

-Энэ уулзалтад би удаан бэлтгэсэн. Түүнтэй ямар сэдвээр ярилцвал илүү үр дүнтэй байх вэ хэмээн би удаан бодсон. Айж сандарсан намайг харсан тэр эрхэм зүгээр л урлагийн талаар буюу миний хамгийн сайн мэддэг сэдвийн талаар ярихад би их гайхсан. Урлаг аль ч цаг үед байсан. Нийгмийг зөөлрүүлэгч, хүмүүсийг зүрх сэтгэлтэй гэдгийг мэдрүүлдэг ганцхан зүйл бол уран бүтээл юм. Муу уран бүтээл гэж байхгүй. Зүгээр л сэтгэл дутсан уран бүтээл гэж байдаг юм. Уран бүтээлийг сэтгэлээр бүтээдэг. Би Далай лам болон Ерөнхийлөгчийн уулзалтыг үзсэн. Тэдний ярилцаж буй сэдвийн талаар хангалттай сайн мэднэ. Мэдээж эх орноосоо хол байна гэдэг аймшигтай. Би улстөрч биш тиймээс энэ асуудлаар ярих хэрэггүй хэмээн бодож байна.

-Таны гадаад төрх тун этгээд бас гайхалтай байдаг. Харин өнөөдөр тун даруухан бас эмэгтэйлэг харагдаж байна?

-Тиймээ. Би нүүрээ бага зэрэг будаж, хувцасны шүүгээндээ байгаа хамгийн даруухан хувцсаа өмссөн. Хэдий би этгээд байдлаар хувцаслаж ирсэн ч тэр эрхэм инээмсэглэн хүлээн авах байсан. Гэхдээ би эвгүй сэтгэгдэл үлдээхийг хүсээгүй. Бид хэзээ дахин уулзахаа мэдэхгүй байна. Анхны уулзалт эсвэл сүүлчийн уулзалт гэдгээ мэдэхгүй байна. Зүгээр л мартагдахын аргагүй уулзалт болгохыг хүссэн.

 

-Гага таны ихэнх уран бүтээл христийн шашны талаар өгүүлдэг?

-Уран бүтээлээрээ христийг магтан дуулдаг минь үнэн. Гэхдээ би шашин бүрийг хүндэлдэг. Хүнийг өөртөө дурлуулж, хүндлүүлж чадна гэдэг. Хүн шүтдэг зүйлтэй байхад буруу зүйл хийдэггүй. Энэ бүхнийг шинжлэх ухаанаар батлаагүй ч би ээжийгээ шүтдэг. Заримдаа ээжээсээ зөвлөгөө авдаг. Ээж минь л намайг олон буруу зүйлээс холдуулсан. Шивээс хийлгээд ирэхэд минь ээж минь уйлж байсныг санаж байна. Гарыг минь илээд “Би чамайг толботой төрүүлээгүй” гэж хэлэхэд би өөрөөсөө их ичсэн. Далай лам олон хүний итгэл найдвар. Ээж минь надад чухал шиг олон хүний хувьд энэ эрхэм чухал.

-Таны ачаар урлаг хүртэл өөрчлөгдсөн?

-Сонсоход таатай л байна. Би атомын бөмбөг шиг уран бүтээл гаргахыг хүсдэг. Энэ мөрөөдлөө ажил хэрэг болгохоор өдөр, шөнөгүй зүтгэж явна. Гагагийн дууг сонсоод таны бодол өөрчлөгдөхийг хүснэ. Мэдээж би хор хөнөөлтэй зэвсэг шиг дуу гаргахгүй. Зүрх сэтгэлээс мартагдаж чадахгүй тэр л дууг гаргахыг хүснэ.

-Алдар нэртэй байх талаар?

-Хүмүүс биднийг өөрсдийнхөө асуудлыг шийдэх цаггүй, хэтэрхий завгүй гэж боддог. Дээр нь өдөр бүр хэвлэл мэдээллийнхэн дагаж, тэр дунд найз нөхөд гэр бүлийнхэн маань энэ ачааг үүрэлцэхэд хүрдэг.

- 2012 оноос хойш жүжигчин Тэйлор Кэннитэй болзож байгаа?

-Би хувийн амьдралаа дэлгэх дургүй. Нэг л зүйлийг хэлэхэд, бидний харилцаа хэтэрхий сайн байгаа.

 

-Сүй таьцгаасан гэх юм?

-Үнэн. Хэдий би энэ асуултад хариулж байгаа ч гэрлэх талаар ганц ч үг дуугараагүй.

 

-Таны этгээд төрх эсвэл хувцаслалт сүйт залууг тань бухимдуулдаг болов уу?

-Заримдаа би түүнээс “Гаж байдлаас залхаж байна уу” гэж асуудаг. Тэйлор ингэж асуух бүрт “Би азтай залуу” гэж хариулдаг. Бид хамтдаа байхдаа үргэлж аз жаргалтай байдаг.

 

-Саяхан Орландогийн гей клубт халдлага гарч, 49 хүн амиа алдсан. Та уг халдлагын дараа ихэд бухимдаж буйгаа илэрхийлсэн санагдаж байна.

-Миний бодлоор тэднийг бэлгийн чиг хандлагаас болж хөнөөсөн. Хэдий хүмүүс энэ халдлагын талаар хангалттай ярьж байгаа ч надад дутуу мэт санагдаж байна. Тэд дахин халдлагын хохирогч болохгүй гэх баталгаа алга. Тэднийг хамгаал. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас ямар олон хүн хохирогч боллоо. Ард түмнээ хөнөөж буй зэвсгийг хориглож чадахгүй байгаа эрх баригчдыг өрөвдөх юм. Ард түмэнгүй улс гэж байхгүй. Биднийг хамгаал. Алив ээ, хамгаалаач. Ард түмэн гэх нандин зүйлээ мартсан тэр улсуудад дайн дэгдэж байна. Бэлгийн цөөнхийн асуудал дүрвэгсдийн түвшинд хүрлээ. Таныг цагаан арьстай эсвэл эмэгтэй хэмээн хөнөөж буйтай утга нэг.

-Ярьсан бүхнийг чинь үгүйсгэх хэсэг ч байгаа?

-Миний ярихыг сонсохгүй байж болно. Сонссоныхоо дараа олон зүйл ярихгүй байх хэрэгтэй.

Б.Дэлгэрцэцэг    http://www.shuud.mn/content/read/470276.htm


Леди Гага: Эх орноосоо хол байна гэдэг аймшигтай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.