Рианна, Дрэйк хоёр эргээд хамтдаа

97a083aed5036636great

Сүүлийн хэдэн жил 28 настай дуучин Рианна их олон хүнтэй нэр холбогдсон. Гэхдээ дуучин бүсгүй өөрийн хувийн амьдралыг бусдын нүднээс нууж, алийг нь ч нотлоогүй билээ. Гэхдээ поп од ганцаараа гэсэн үг биш юм.

Эх сурвалжууд Рианнагийн хувийн амьдрал тун дажгүй байгаа хэмээв. Өдгөө алдартай дуучин бүсгүй өмнө нь үерхэж байсан 29 настай дуучин Дрэйктэй дахин уулзалдаж байгаа аж. Тэд сайн найзууд хэвээр үлдсэн үү, аль эсвэл хайр дурлал нь дахиад сэргэсэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэв.

Хэд хоногийн өмнө тэд өглөө эрт Лондон хотын нэгэн шөнийн цэнгээний газраас хамтдаа гарч явжээ. Гэхдээ хэрэгт дуртай папарацци нар тэдний зургийг хамтад нь байгаагаар авч чадаагүй аж. Учир нь, тэд уг газраас тус тусдаа гарцгаасан байна. Харин дуучин Николь Шерзингерын төрсөн өдрийн үдэшлэг дээр Рианна, Дрэйк нар нэг нэгнээсээ ер холдоогүй гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn


Рианна, Дрэйк хоёр эргээд хамтдаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.