Хүн болгон найзтай байдаг. Ямар ч үед жинхэнэ сайн найз л хүнд тус болдог. Харин та өөрөө хэр сайн найз вэ. Хэрэв өөрийгөө ямархуу найз болохыг мэдмээр байгаа бол доорхи асуулт болгонд нэг хариулт өгөөд оноогоо тоолж нийлбэрийг нь үзнэ үү.
Нэг. Найзынхаа хөгжилтэй явдлыг мэддэг бол:
A. Өөр хүмүүст наргиа болгон ярина -1
Б. Ярихдаа нэрийг нь дурсахгүй -2
B. Хэнд ч ярихгүй -3
Хоёр. Найз чинь хүнээс юм аваад харин эргүүлж өгөхөө мартдаг байжээ. Таны үнэтэй зүйлийг гуйвал та:
A. Тэр зүйлийг нь өгнө -2
Б. Байхгүй гэж хэлнэ -1
B. Яагаад өгч чадахгүй гэдгээ тайлбарлана -3
Гурав. Найз чинь бугуйн цагийг чинь эвджээ.
A. Шинэ цаг авах байсан гэж тайвшруулна -3
Б. Цагныхаа үнийг төлүүлнэ -2
B. Юу ч нэхэхгүй, хэрүүл үүсгэнэ -1
Дөрөв. Найз чинь таны дургүй хүнтэй нөхөрлөдөг бол:
A. Найзтайгаа уулзахаа болино -2
Б. Юу ч хэлэлгүй найз хэвээрээ үлдэнэ -3
B. Бид хоёрын аль нэгтэй л нөхөрлө гэж уцаарлана -1
Тав. Найзад чинь удахгүй гай зовлон тохиолдохыг мэдвэл:
A. Өөрөө хамт хохирохгүйн тулд найзтайгаа уулзахаа болино -1
Б. Юу ч нуулгүй илэн далангүй ярилцана -3
B. Юу ч болоогүй мэт найз хэвээрээ үлдэнэ -2
Зургаа. Хамгийн сайн найз ямар байх ёстой вэ?
A. Юу ч нуудаггүй бүхнийг танд ярьдаг -1
Б. Хэлэх ёстой гэсэн юмаа л танд хэлдэг -3
B. Өөрийнхөө бодол санаа, зовлонг танд тоочих ёсгүй -2
Долоо. Найз чинь танаас мөнгө зээлэх гэж ирэхэд та туслах боломжтой бол:
А. Дуртай цагтаа ав гэнэ -2
Б. Чи надад их тусалсныг бодвол энэ бол өчүүхэн зүйл юм гэнэ -3
В. Харамсалтай нь боломж алга гэнэ -1
Найм. Найзаасаа мөнгө зээлэхдээ:
А. Яриагаа холоос эхэлнэ -1
Б. Шууд гуйна -2
В. Юу ч хэлэхгүй -3
Ес. Найз чинь өөртөө зохимжгүй хувцас авч өмсвөл:
А. Сайхан зохиж байна гэнэ -1
Б. Яагаад зохиогүйг тайлбарлана -2
В. Юу ч хэлэхгүй өнгөрнө -3
Арав. Найз чинь танаас соёл, боловсролоор:
A. Илүү -2
Б. Дутуу -1
B. Адил -3
Оноогоо цуглуулаарай!
10-14 оноо: Та хэтэрхий биеэ тоож, бусдыг анхаардаггүй юм байна. Сайн нөхөдтэй болохын тулд бусадтай ойртож, туслах хэрэгтэй
15-20 оноо: Та найз нөхөдтэй боловч заримдаа тэднийгээ үл тоомсорлон, ойлгохыг хичээдэггүй юм байна.
21-30 оноо: Та үнэнч, сайн нөхөр юм. Нөхөд чинь танд итгэдэг ба таныг хүндэлдэг. Та хэзээ ч тэдэнд найдаж болно.