Тав хүртэл насны хүүхдэд компьютер хориотой

Baby.Computer.ConfusedӨнөөгийн өсвөр насны хүүхдүүдийг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэсэн хэдий ч орчин үеийн энэхүү дэвшилтэт технологийг хүүхдүүд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр тэд эрүүл мэндээ хамгаалж чадна.

Тав хүртэл насны хүүхдүүдийг компьютерын өмнө бүү суулгаарай. Харин та тав хүрсэн хүүхдэдээ компьютер бэлэглэж байгаа бол түүнд өдөрт 30 минутаас ихгүй хугацаагаар ашиглахыг зөвшөөрөөрэй. Үүнийг долоон нас хүртэл нь хэрэгжүүлнэ.

Харин 7-12 насны хүүхэд дэлгэцийн өмнө өдөрт нэг цаг хүртэл сууж болно.

12-16 насныхан хоёр цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хүүхэд тань ойрын харалган, нүдний даралт зэрэг хүнд өвчин тусах аюултай.

Хүүхдийн сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл тэдний биеэ авч яваа байдал, эрүүл мэнд, мэдрэлийн системийн онцлог шиг ялгаатай байдаг. Тиймээс зарим хүүхэд хагас цагийн дараа ядаргаа нь тайлагддаг бол зарим нь 10 минут, бүүр компьютерын ширээнээс босоод л арилдаг байх жишээтэй.

“Компьютер”-ийн ядаргаанд орсныг илрүүлэх дөрвөн шинж байдаг.

  • Хяналтаа алдаж эхэлдэг. Хүүхэд нүүрэндээ үе үе хүрч, хуруугаа хөхөж, урваганаж, хашхирна.
  • Компьютер сонирхох сонирхол нь буурна. Хүүхэд үе үе алмайрч, ярианд оролцож, бусад зүйлсэд анхаарлаа хандуулна.
  • Ядарсан” мэт байна. Хүүхэд тал тал тийшээ хазайж, сандлын түшлэг налж, сандлын буланг түшиж, хөлөө дээш болгоно.
  • Сэтгэл мэдрэлийн хариу урвал үзүүлнэ. Хүүхэд үсэрч, бүжиглэхдээ хашхирч, хөөрөн инээнэ.


Тав хүртэл насны хүүхдэд компьютер хориотой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.