П.Анужин: Гүтгэлэг, доромж бүхэнд надтай хамт байж, надад итгэсэн хүмүүстээ талархая”

2de1c77bb7a282f168a7f83432758ff5

УИХ-ын сонгуульд өрсөлдсөн П.Анужин БЗД-ийн 54-р тойрогт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Д.Арвин, бие даагч С.Жавхлан нар хүчтэй өрсөлдөж гавьяат дуучин маань ялалтыг авсан юм. Өчигдрөөс эхлэн нам, эсвэл, нэр дэвшигч нар хэвлэлийн хурал хийж эсвэл цахим хуудастаа үр дүнгээ тайлагнаж, санаа бодлоо илэрхийлж байгаа. Тэгвэл П.Анужин сонгуулийн үр дүнгээ ийнхүү бичив.

“МАН-ын Намын бага хурлын өмнө намын даалгаварыг хүлээн авч, илгээсэн тойрогт нь нэр төртэй ажиллаа. Хоёр зуун хэдэн мянган гишүүнтэй намаас нэр дэвшинэ гэдэг өөрийн хүсэл бус намын даалгавар байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Арван зургаан хоногт ажиллаж 6574 хүний санал авчээ. Миний төлөө саналаа өгсөн хүн бүхэнд туйлын их баярлалаа. Монгол түмнийхээ төлөө хийх үйл маань үргэлжилнэ.

Очсон газар бүрт өмөлзөн уйлах олон олон иргэдээ харж хайр халамж дэндүү дутсаныг мэдэрсэн. Тэдэнд хайр халамж, сэтгэл зориулах хэрэгтэй! Олон сарын өмнөөс зохион байгуулалттай явуулсан гүтгэлэг доромж бүхэнд надтай хамт байж, надад итгэж байсан үй олон хүмүүст чин сэтгэлээ талархаж байна. Цаг хугацаа бүгдийг харуулна” хэмээв.


П.Анужин: Гүтгэлэг, доромж бүхэнд надтай хамт байж, надад итгэсэн хүмүүстээ талархая”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: зочин Огноо: 2 July 2016 Reply

Анужин ёстой л нэг гарах блаа.аймаар гштгэлэг олныг хоёрдуулсан.балай юм.гэхдэ бүү шантар.ахиад 4 жилийн дараа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.