Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд “Гаадаа Мээрин” киноны Гаадаа Мээриний эхнэр Муданы дүрд тоглосон билээ.
Түүний тоглосон энэ кино өнгөрсөн наймдугаар сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотод болсон олон ангит киноны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ “Тэнгэрээр нисэх шагнал”-д нэр дэвшиж, тэрбээр тус ёслолын арга хэмжээнд уригдсан анхны монгол жүжигчин болсон юм.
Хувийн амьдрал нь бүтэлгүйтэж, байнга л хэл аманд орооцолдож байдаг жүжигчин Анхням сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч, Драмын театраар ч бага үзэгдэх болжээ. Хагас нүцэглэн шуугиан дэгдээж, Монголын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэгээр өргөмжлөгдөж байсан Анхнямын байр суурийг Долгор хэмээх, түүнтэй усны дусал шиг адилхан бүсгүй эзлэж, Драмын театраас тавьж байгаа жүжиг болгоны гол дүрийг авдаг болсонд Анхнямын найзууд дурамжхан байна.
bolod.mn