БНСУ-ын залуу одод болон Ази тивийн шинэ уран бүтээлчдийн дунд зохиогдсон “Dream team” наадамд залуу Мино амжилттай оролцож, “Азийн шилдэг дүр төрх” номинацийн эзэн болсон билээ. “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дүү болох дуучин С.Амарбаясгаланттай хамт “Хатариш” дууг амилуулсан тэрбээр ийнхүү эх орноо төлөөлж, дүр төрхөө онцолж. Азийн нэр хүндтэй наадамд тэрбээр Мапайз, Сингапур, Тайвань, Энэтхэг, Хятад, Япон орны шинэ залуу уран бүтээлчидтэй өрсөлдсөн бүхий л төрлийн шалгаруулалтад оролцсон гэдэг. Царайлаг, авьяаслаг дуучин Мино буюу Т.Номинг урьд нь “New Face-2006” наадмын “Шилдэг фото модель” өргөмжлөл хүртсэн төдийгүй “Sound of Kiss” хамтлагт байсан гэдгээр нь хүмүүс мэддэг. Харин сүүлийн үед гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, бие даасан уран бүтээлээ амжилттай хийж яваа дуучин маань тун удахгүй сүйт бүсгүй болох гэж байгаа сурагтай. Түүнийг сонирхож, хайрласан залуусын урмыг хугалан байж Мино “Надад үерхдэг залуу бий. Удахгүй сүй тавьж, гэр бүлийн амьдралаа зохиох тухайд анхаарна” гэжээ. Тэгэхээр цоглог залуутай хамт бүжиж “Хатариш” хийсэн Мино айлын бэр болох нь ээ.
Р.Есүй