Чамд хайргүй эрийн найман шинж

3c2766b836cc4f70dbe7d5b3aacaca57Хайрлах, дурлах, шохоорхох, шоглох гэдэг бүгдээрээ эр, эм хүмүүсийн харилцаанд учирдаг зүйлс. Эдгээрээс жинхэнэ хайрыг таньж, хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг л чухал. Гэвч муу залуус өөрсдөө ч мэдэлгүй охидоор “тоглох” тохиолдол бишгүй байна. Хэзээ нэгэн цагт шоглоомын тэр харилцаа дуусахад хохирогч нь бүсгүйчүүд болоод үлддэг. Тиймээс зүрхийг чинь шархлуулах даалгавартай яваа нэгнийг таних 8 зөвлөгөөг хүргэж байна.

Хүсэл, тэмүүлэлгүй харилцаа

Хэн нэгэнтэй харилцаагаа илүү удаан хугацаанд үргэлжлүүлэх, хамтдаа амьдралыг туулъя гэсэн хүсэлтэй хүмүүс ойрын гэхээсээ илүү холын зорилго, тэмүүллээр дүүрэн байдаг. Чамд хайртай залуу бол чамтай хамт амьдрах ирээдүйн орон байр, үр хүүхэд, аялал зугаалга, хийх ажил, олох орлого гээд хамаг л юмаа нэгд нэгэнгүй тоочино. Харин чамаар “тоглож” байгаа эр үүнээс яг эсрэгээрээ байх болно.

Түүнд чамтай хэр удаан хугацааг өнгөрөөх, чамтай хамт хаана хүрэх, хаашаа тэмүүлэх нь огтхон ч сонин биш байх болно. Тэд уйдаагаа гарах хүртэл чиний дэргэд байсны эцэст сэтгэл догдлох зүйлгүй болонгуут чамайг орхин одно. Ийм эрчүүдээс хол байгаарай бүсгүй минь.

Чиний шийдвэр түүнд сонин биш

Хайрын харилцаа хамтын шийдвэр, яриа хөөрөөн дээр л тогтдог. Хоёр биендээ тохирсон, хоёр биенийхээ аз жаргал, үнэт зүйлсийг хөндөхгүйгээр гаргадаг шийдвэр бол хайртай хосуудынх л байдаг.

Харин хамтрагчийнхаа шийдвэрийг огт тоолгүй ганцаарчилсан тоглолт гаргаад байвал мэдээж энэ сайны дохио биш ээ. Ийм зүйл чамд тохиолдоод байгаа бол сайн анзаааарай. Тэр чамайг оролцуулалгүй асуудлыг шийддэг, бүх удирдлагыг ганцаараа атгадаг бол чамаар “тоглож” буйн шинж. Нэг үгээр хэлбэл, тэр чамайг амьдралынхаа дотоод тойрогт оруулахыг хүсэхгүй байсаар байтал түүнийг дагаж цагаа алдах хэрэг байна уу.

Чи бүх зүйлийн буруутан болдог

Түүнтэй хамт бай, үгүй ч бай чиний хийсэн бүх зүйлийн эцэст тэр чамд юу гэж хэлдэг гээч. “Үүнээс дор юм гэж хаана байхав” гэж тэр хээв нэг хэлж чадна.

Яагаад гэж үү. Яагаад гэвэл тэр чамайг үргэлж өөрийн хараанд байлгаж, эд хогшил, тавилга шигээ ханддаг учраас түүнд чиний хийсэн зүйл бол юу ч биш. Тийм л учраас тэр бахтай нь аргагүй чиний сэтгэл хөдлөл, хичээл зүтгэлээр хүртэл тоглоод байна шүү дээ. Ийм хүний дэргэд байх хэрэг юу байна.

Чиний аюулгүй байдалд халддаг

Чиний төлөө гэж боддоггүй, чамайг дорд үздэг хүн л чиний халдашгүй байдалд санаа амгалан нэвтэрч чадна. Чамаар тоглож буй эрийн хувьд энэ нь бүр маш амархан зүйл байх болно. Тэр чамд огтхон ч тоомжиргүй хандаад байвал зүгээр л түүнээс хол бай.

Түүний дотно байдал үе үе өөрчлөгддөг

Чамд хайртай хүний ааш араншин хаврын тэнгэр шиг хаашаа л бол хаашаа эргэж буцаад байхгүй л болов уу. Харин чамаар тоглож байгаа залуу нэг өдөр нь чамд учиргүй хайртай байснаа маргааш нь огт танихгүй нэгэн болж хувираад байж мэдэх юм. Ийм “маск”-тай нөхдөөс хол байгаарай.

Түүний амлалт хэзээ ч үнэн байгаагүй

Тэр чамд амлалт өгдөг л дөө. Гэхдээ тэр нь хэзээ ч үнэн байгаагүй. Чи үүнийг маш сайн мэддэг. Тэр болзоо, бэлэг, төлөвлөгөө, зорилго гээд олон зүйлийг чамд амладаг. Магадгүй дахиад хэзээ ч шөнийн 03.00 цаг хүртэл шоудахгүй гэдэг ч юм уу. Гэхдээ хариуд нь бүх зүйл өмнөхөөрөө давтагдсаар байсан.

Юу гэсэн үг вэ гэхээр, түүний хувьд чамд амлалт өгөх нь яг л тамхи татахтай адил амархан зүйл. Үнэхээр чамд хайртай л бол тамхинаас хүртэл гараад бүхнийг чиний төлөө гээд зүтгэхгүй байсан гэж үү.

Тэд хүсвэл л хийдэг

Уг нь хайртай,  аз жаргалтай хосууд хэн нэгнээрээ хэлүүлэлгүй, хүлээлт үүсгэлгүйгээр хэрэгтэй зүйлийг хэрэгтэй цагт нь хийж амжуулж байдаг. Чамайг хэлээгүй байхад л аагтай сайхан цай чанаад өгдөг, аяга хар шөл хийгээд  өгчихдөг ч юм уу.

Харин чамаар тоглож буй эрийн хувьд энэ нь бүтэшгүй зүйл. Тэр хүсвэл л чамд чиний гуйсныг хийж өгнө үү гэхээс биш тэр хүсээгүй бол ёстой л гонжийн жоо доо.


Чамд хайргүй эрийн найман шинж
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: туулцэцэг Огноо: 11 July 2016 Reply

яг үнэн бичжээв

Нэр: Anony Огноо: 11 July 2016 Reply

Yg Zov Bichjee

Нэр: туулцэцэг Огноо: 13 July 2016 Reply

“маск”-тай нөхдөөс хол байгаарай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.