О.Содбилэг гишүүний гэргий Э.Туул өнгөрөгч жил 4 дэх хүүхдээ өлгийдөн авч Алдарт эхийн одонгийн болзол хангасан. “Оргио” брэндийг үндэслэгч энэ бүсгүй “Хайрын хурим” салоноор наадмын болон бусад үеийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох болсон. Машины рекламанд тоглохдоо машинаасаа үнэтэй цүнх барин алмайруулсан тэрбээр брэндийн хэрэглээгээрээ илүүрхдэг. Жил бүрийн наадмаар эдний гэр бүлийн хувцаслалт олны анхаарлыг татдаг. Тэгвэл тэрбээр энэ жил “Хайрын хурим”-даа өөрөө санааг нь гарган урлуулсан дээлээр гоёсон байна. Өвөрмөц маягийн тал дээл гэмээр хувцаслалт гэж хүмүүс ярилцах аж. Нээрээ хар, цагаан хоёр дээл нийлүүлчихсэн юм шиг сонин загвар байна шүү. ГОК-ын Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг үзэсгэлэнт гэргийнхээ хувцаслалт имижэд хэзээд сэтгэл хангалуун яваа харагддаг. Даруухан төрийн түшээгийн дэгжин гэргий улс төрчдийн эхнэрүүд дундаа л үргэлж өнгөлөх юм даа.
Э.Эгдэрмаа