Монгол наадам Шведийн гурван том хотод боллоо Монгол түмэн минь сайхан наадлаа

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам,
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам,
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам,
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам аа…

Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт Монголчууд маань оршин байгаа улс орондоо Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Ингэхдээ Европ, Ази, Америк, Австрали төдийгүй алс холын Африк тивийн аагим халуун наран дор ч Монгол наадмын ухайн түрлэг цуурайтсан өдрүүд хуучраагүй байна.
Энэ ч утгаараа 2016.07.09-ний нар хур тэгширсэн билэгт сайн өдөр Скандинавийн хойгийн нийслэл хэмээгддэг Шведийн Вант улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол зон олон маань Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаа Стокхольм хотноо сүрлэг сайхан, өнгө шинэлэгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн хуртай, нартай, найрагтай айрагтай наадмын зүлэг ногоон дэвжээндээ Шведийн гэх тодотголтой монголчууд дэлгэр сайхан наадаж, нүүдэлчин түмний өв соёлоо үр хойчдоо хадгалан таниулах, Монгол уламжлалаа сурталчилан баярласан нь нутаг нэгтнүүд болоод харийн зочид гийчдийн ч анхаарлыг зүй ёсоор татсан билээ.

…Дээлтэй болгон барилдсан ч начин болдоггүй наадам
Дэлтэй болгон уралдсан ч айраг амсдаггуй наадам
Тавын даваа эхлэхэд дэлхий амгалан болдог оо
Тавилан заягаа түшиж эсгий туургатан баясдаг аа…

Швед дэхь Монголчуудын холбоо, Элчин сайдын яам, Наадмын зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг жил ирэх тусам улам өргөжүүлэн, сурталчилан хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Үүнд хувь хүмүүс болоод тус улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд ч санал санаачлагатай оролцох болсон нь бахархууштай юм. 2016.06.04-05-ны өдрүүдэд Шведийн Malmö хотод байрлах П.Ганхуяг эзэнтэй “Монгол гэр” амралтын газрын хамт олон Монгол наадмаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор Монгол шагайн харвааны тэмцээн зохион байгуулснаар Скандинавийн хойгт Монголчуудын төрт ёсний их баяр наадам эхэлсэн юм.

…Хөх Монголын эрс нь эд бяраа гайхуулж
Хурдан морьдын тоос нь тэнгэрт тулан баганадаж
Исгэрэн шуугих сум нь алдалгүй байгаа онож
Энэ ертөнцөд Монгол наадам эхэллээ…

Нөгөөтэйгүүр энэ жилийн Швед дэх Монгол наадмын нэг онцлог бол Stockholm, Göteborg, Malmö хотод Монголчууд баяраа нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэн нь наадмын цар хүрээ хэрхэн өргөжин тэлж байгаагийн тод жишээ боллоо. Мөн 2016.07.09-ний өдөр Стокхольм хотод болсон баярын нэгдсэн үйл ажиллагааг Шведийн P4 буюу “Stockholm Sverige Radio” радио газар дээрээс нь нэвтрүүлэг бэлдэж улс даяар шууд дамжуулж Монголын өв соёл, баяр цэнгэлийн тухай мэдээлэв. Нутгийн уугуул иргэд, зочид болон жуулчдаас гадна Хэвлэл мэдээлэл, гэрэл зурагчдын анхаарлыг татсан нь энэ жилийн наадам бүхий л сувгаар орон орны иргэдийн нүдийг баясгаж, сонорыг мялаан сэтгэл бахархам байлаа.

…Найман зууны тэртээ миний өвгөд
Нар хур тэгширсэн энэ л өдрийг сонгож
Зүг зүгийн улсыг атаархтал
Зүлэг ногоон дэвжээгээ хотойтол наадамлах нь гайхалтай…

Ингээд энэ жилийн “Стокхольм Наадам-2016″ Баяр наадмын үйл ажиллагааны үеэр зохион байгуулагдсан дагалдах хөтөлбөрөөс танилцуулбал:
1. Босоо бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол бичгийн үзэсгэлэн”
2. Монгол наадам сэдэвт гар зургийн уралдаан
3. Үндэсний сайхан хувцастан шалгаруулах ёслол
4. Монгол үндэсний уламжлалт шагайн наадгай
5. Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа
6. Хүүхдийн гүйлтийн тэмцээн
7. Үндэсний бөхийн хүүхдийн барилдаан
8. Наадамчин олны дурсгалын зураг, фото студи ажиллуулах
9. “Наадмын NIGHTPARTY” үдшийн диско зэрэг арга хэмжээнүүдийг энд дурьдах ёстой. Мэдээж Эрийн гурван наадмын үндсэн төрлүүд амжилттай зохион байгуулагдсан билээ.

…Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ…

Үндэсний Бөх
Швед дэх “Монгол Наадам 2016″-д Аймаг, цэргийн цолтой болон залуу 32 бөх барилдсанаас Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат сумын заан Я.Дамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Э.Мэндбаяр үзүүрлэн, Аймгийн начин Н.Отгонбаатар, Аймгийн начин М.Батмөнх нар шөвгөрлөө. Энэ жилийн уран барилдааны шагналыг үзүүрлэсэн залуу бөх Э.Мэндбаяр хүртлээ.

Үндэсний Сурын харваа
Монгол сурын харваанд нийт 16 харваач цэц мэргэнээ сорьсоноос Монгол улсын спортын мастер Г.Ганчимэг тэргүүлж, Хэнтий аймгийн мэргэн Ө.Сайнбаяр удаалан, гутгаар байрт залуу харваач Ц.Батцэнгэл нар шалгарлаа.

Шагайн Харваа
“Монгол Наадам-2016″-д Шагайн харвааны асарт тамирчид багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Ингээд багийн төрөлд Ө.Батсайхан ахлагчтай баг тэргүүлсэн бол М.Энхболд ахлагчтай баг дэд байрт, О.Батзориг ахлагчтай баг гуравт орлоо.
Харин цуваа харвааны төрөлд тэргүүн байрыг Монгол улсын гарамгай мэргэн М.Энхболд, дэд байрыг залуу харваач Ө.Батсайхан, гутгаар байрыг Улсын мэргэн Г.Хишигсүрэн нар тус тус эзэлжээ.
Наадмын хамгийн олны хайрыг татсан бас ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдсан Үндэсний бөхийн хүүхдүүдийн дундах барилдаан хоёрдахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд 6-9 нас, 10-12 нас гэсэн ангилалаар боллоо. Насны ангилал тус бүр дээр 16 хүүхэд барилдсанаас 6-9 насныханд н.Жамбалцанжиг тэргүүлж, н.Ган-эрдэнэ үзүүрлэн, н.Маргад, н.Содхүү нар шөвгөрсөн бол 6-9 насны ангилалд н.Тэмүүлэн түрүүлж, н.Мандахдэлгэр үзүүрлэж н.Мөнгөнцоож нар шөвгөрч ирээдүйн их аварга болох гараагаа эхлүүллээ.

…Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа
Дэнж хотойтол өрөх хүчит бөхийн дэвээ шаваатай монгол наадам
Эрэмгий хурдан хүлэг нь гийнгоон дуунд салхи татуулан хурдлах монгол наадам
Эрхий мэргэн харваачид нь эсгэрэх сумаа эрчилэн нумласан монгол наадам…
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингэн сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа…

Дараа жилийн наадам ойрхон байна даа, ойрхон…
Сайхан баярлаарай.

Тэмдэглэсэн:
Р.Хишиг-Алдар /Сэтгүүлч-гэрэл зурагчин/
н.Жамсран /Швед дэхь Монголчуудын холбооны тэргүүн/
Ч.Гансүх /гэрэл зурагчин/
“Slava Pictures” studio
“POSITIVE MONGOLIAN” ONLINE PROJECT

2016.07.12
Швед. Стокхольм

Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex