Дагавар хүү /шүлэг/

1335

Гэр дүүрэн хүн инээж баясаж байхад.
Гэртээ байтлаа айлд байгаа юм шиг.
Гэмгүй нэг хөөрхөн хүү бүлтэгнээд байх юм.
Гэнэн жаахан амьтан долоохон настай юм байна.

Миний сэтгэл эмзэглээд өөрийн эрхгүй.
Мэлмий дүүрэх нулимсаа нууж инээгээд.
Мэдрэх зовлонгоос нь хуваах юмсан гэх шиг.
Мэхийн гэмших зүрх минь шимширч байсаан.

Алаг хорвоогийн хатуу хөтүү бүхнийг
Арай л эрт мэдэрч байна даа хөөрхий.
Арга учираа олохгүй хүний харцаар бөхөлзөх.
Алгын чинээхэн амьтан юунд буруутай гэж энэ вэ.

Сэтгэл зүрх минь өмрөөд байнаа.
Сэрүүн орчлонг зэмлэмээр байнаа.
Сэхээрэх, ухаарахуйн хүний араншин яачихсан юм бэ.
Сэдрэх гунигийн сүүдэр зүрхэнд нь бүү хуруулаач ээ нялх амьтан шүү дээ.

Дагавар хүүхэд гэх нэр зүүсэн нялх амьтан
Даашгүй энэ их сэтгэлийн зовлон эдлэх естой юм уу.
Дардан биш амьдралын жам хэцүү ч гэлээ.
Дагуулаад явах үрээ ингэж цөхрөөж болдог юм уу Эх хүн.?

Өнөөдөр бүрхсэн тэнгэр маргааш цэлмэхийн адил.
Өдгөө ингэж зүдэрсэн нялх амьтаны хувь заяа
Өнө хойчын ирээдүй нь цэцэглэн мандахын ерөөл тавье.
Өрөөлийн хүнээс дор өгөр сэтгэлтэй хойд эцэгт чинь өчих хэдэн үг байна.

Төрсөн үр шигээ хайрлаж чадахгүй юм бол.
Төөрөг тавилангаа холбоод яанам бэ чи.
Төө зайгүй дотно байж болдоггүй юмаа гэхэд.
Төмөр шиг хүйтэн сэтгэлээр хайрахгүй байж болдоггүй юм уу.

Чиний төрсөн үрээс чинь ялгаа юү байна.
Чимх цус эхийн хэвлийгээс хольж урссан амьтан шүү дээ.
Чи үгүйсгээд ч сольж болохгүй ургийн хэлхээ
Чиний үртэй адилхан амьнаас тасарсан юм шүү дээ.

Эрхийн чинээхэн үрээс чинь илүү сайхан
Эр хүн чамд олдоо юү, бодож үзээч.
Эрхлэж хайрлуулж өсөх естой эвий нялх үр чинь.
Энэ амьдралын чинь зүгээр л нэг золиос гэж үү.

Эх хүн юм бол үрийнхээ төлөө.
Эргэцүүлж нэг бодоод үзээч ээ.

Ш.А.Е.
2016 07 16нд
Энэ наадмаар айл хэсэж яваад. . .
Үнэхээр их өрөвдсөн шүү. . . .


Дагавар хүү /шүлэг/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.