Бүсгүйчүүдээ үүнийг л анхаараарай

1. Бүсгүйчүүд сексэд огт дургүй мэт аяглахыг эрчүүд тэвчдэггүй. Эрчүүд сексийн тал дээр дэндүү “ичингүйрдэг” бүсгүйчүүдийн талаар ингэж хүүрнэлддэг ажээ. Үнэхээр ч эрчүүдийн хувьд секс бол эмэгтэй хүний өмнө эрхгүй өөрийгөө нээж, уяхан зөөлөн болдог бараг л цорын ганц орчин. Эмэгтэй хүн сексэд дургүй мэт аашлахад эрэгтэй хүн эрхгүй өөрийгөө “өөдгүй, муу” хүн гэж бодож, тэвчээр гаргаагүйдээ өөрийгөө харааж эхэлдэг. Гэтэл эр хүн буруутай байхыг хэзээд хүсдэггүйг эмэгтэй та эрхбиш мэдэх байлгүй дээ. Эр хүн өөрийг нь ойлгохгүй, хуслийг нь хуваалцахгүй бүсгүйн өмнө хэзээ ч өөрийгөө нээдэггүй юм шүү.

2. Сексийн үед хэзээ ч санаачлага гаргадаггүй эмэгтэйд эрчүүд дургүй. Хэрэв та бараг санаачлага гаргадаггүй бол эр хүн тэр санаачлагыг зөвхөн өөрийнх нь гарт байна гэж ойлгодог. Гэтэл энэ нь түүний хувьд томоохон сорилт болдог байна. Өөрөөр хэлбэл хэрэв танд секс хийх сонирхол байхгүй байгаа бол эр хүн таныг хангалттай өдөөж чадсангүй гэж өөрийгөө буруутгадаг. Энэ буруутгал нь өөрийнх нь хариуцлагын асуудалтай уялдаатай мэт эр хүнд санагддаг учраас таныг санаачлага гаргахгүй байгаад байвал тэрээр маш их бухимдаж, уцаарладаг байна.

3. Эрчүүд сексийг “зохицуулан зааварлагч” бүсгүйчүүлд дургүй. Үнэхээр ч эрчүүд өөрийг нь эр хүн биш мэтээр ийнхүү харьцахад тун ч дургүй байдаг. Эмэгтэй хүн хэт их зааварлаад ирэхээр эрчүүд өөрийг нь хянаж, өөрийг нь удирдаад байгаа юм шиг ойлголттой болдог байна. Мэдээж байгалийн төрөлх зөн совин нь эр хүнийг эрх мэдлийн төлөөх “тэмцэл” рүү түлхдэг. Ингээд энгийн сайхнаар хайрлуулах нь үгүй болдог гэвэл бүсгүй та итгэх үү?

4. Тэд сексийн мэдрэмжгүй “амьд үхдэл” мэт бүсгүйчүүлд дургүй. ”Сексийн үхдэл” төрлийн бүсгүйчүүд нь эрчүүдийн магадгүй хамгийн дургүй хумүүс. Эр хүнээс авч байгаа таашаалаа мэдэрдэггүй, мэдэрсэн ч түүнийгээ илэрхийлдэггүй хүүхнүүдэд дургүй эрчүүдийн тоо ихэнх хувийг эзэлдэг ажээ. Яагаад? Яагаад гэвэл эрэгтэй хүн байгалиасаа аливаад амжилт олохыг эрмэлздэг хүмуүс. Тиймээс орон дотор түүний “эрхэлж” байгаа ажил амжилт олохгүй байна гэж бодмогц тэрээр өөрийгөө азгүй “амьтанд” тооцдог байна. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүн өөрийн нь үйлдэлд сөрөг хариу өгөхөөс илүү ямар ч хариу өгөхгүй (хариу үйлдэл хийхгүй) байхад маш ихээр гутардаг гэнэ. Нэг оронд орчихоод ганц ч дуу авиа гаргахгүй, ганц ч урмын г хэлэхгүй бол та ямар ч эрийг галзууруулж чадахгүй гэдэгт харин итгээрэй.

5. Эрчүүд хэт сул дорой бүсгүйчүүлд дургүй. Ийнхүү сул дорой, дэндүү өрөвдмөөр арчаагүй бүсгүйчүүдэд дургүй байдгаа олон эрчүүд дурьддаг. Энэ нь өрөвчхөн, эмзэгхэн хүүхнүүдийн тухай ярьж байгаа зүйл биш үү. Харин сэтгэл зүрхэндээ өөртөө ямар ч зай үлдээлгүйгээр бүхнийг эр хүнд зориулдаг, түүнээсээ болж сэтгэлийн хэт хөөрөлд автдаг хүүхнүүдийг хэлж байна. Хэдийчинээ эмэгтэйчүүд эр хүнээс шалтгаална төдийчинээ эр хүн өөрийгөө эцэг мэт, харин таныг хүүхдээ мэт бодож эр эмийн сексийн харьцаа үгүй болоход хүргэдэг.

6. “Сексийн үед чалчигч” эмэгтэйг ямар ч эр хүн тэвчдэггүй. Эрэгтэйчүүд секс хийх ярих хоёр үйлдлийг нэгэн зэрэг үйлдэж чаддаггүй хүмүүс. Яагаад гэвэл тархиа нэгэн зэрэг ажиллуулах чадварыг байгаль эх тэдэнд хуртээгээгүй өрөвдмөөр улс. Эмэгтэй хүн сексийн үед ямар нэг юм яриад байвал хамгийн сэтгэл хөдөлгөм үгс байсан ч тэр эрэгтэй хүн заавал хариу хэлэх ёстой юм байна гэж хүлээж авдаг. Таны хэлж байгааг сонсоод, тархиндаа боловсруулж ойлгон хариу юу хэлэхээ бодоход эр хүн багагүй хүч зарцуулдаг учраас тэр бүгдийг бодсоор байтал оргилж байсан хамаг дур хүсэл нь унтарчихдаг байна. Дур хүсэл унтрахаас гадна маш их дургүйцэл түүнд төрдөгийг нурших нь илүүц биз ээ.

7. Эрчүүд биендээ арчаагүй эмэгтэйчүүдэд дургүй. Үнэхээр энэ талаар ярих шаардлагагүй гэж боддог ч зарим бүсгүйчүүд харамсалтай нь энэ тухай умартдаг бололтой байдаг. Доор эрчүүдийн дургүйцлийг хүргэдэг эмэгтэйчүүдийн таагүй зүйлсийг тоочвол: -хусаагүй суганы үсээ -амны эвгүй үнэр -зохимжгүй хувцаслалт -эрүүл бус хооллолт -хэт замбараагүй үс, гэзэг -бэлгэ эрхтний эвгүй үнэр -биеийн унжсан арьс -бохир арьс -хагас арилчихсан будагтай хумс. Эдгээрээс эрчүүдийн дургүйцлийг хамгийн их хүргэдэг зүйл бол эмэгтэйчүүдийн бэлгэ эрхтэний таагүй бохир үнэр. Эрэгтэй хүнийг харж дурладаг гэдэг бөгөөд үнэхээр ч тэд сайхныг харангуут дур хүсэл нь амархан оргилдог боловч тэр хэрээр бохир, арчаагүй заваан байдал нь дур хүслийг нь амархан дардаг байна. Хэдийгээр эмэгтэйчүүд ч мөн адил эрчүүдийн талаар таагүй, бохир зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй ч сэтгэлийн хөөрөлд хэт автах үед тийм зүйлсийг тоохгүй байх талтай байдаг.

8. Эмэгтэй хүн бардам чанараа алдахад ч эрчүүд дургүй. Үнэхээр ч хэрвээ та өөрийнхөө биеийг өөлж, голдог бол эрт орой хэзээ нэгэн цагт хайртай залуу чинь ч тантай санал нэгдэнэ гэдгийг санаарай. Эмэгтэйчүүд өөрсөдтэй нь яаж харьцахыг өөрсдөө хэлээд өгдөг нь даанч харамсмаар!

9. Тачаангуй байдлаараа эрчүүдийг “барьдаг” хүүхнүүдэд тэд дургүй. Эрчүүд гэдэг чинь өөрийг нь тачаангуй байдлаараа урин дуудаж байгаа, үгүй хоёрыг ялгахтайгаа хүмүүс гэдгийг зарим эмэгтэйчүүд харамсалтай нь мэддэггүй шиг байгаа юм. Эрчүүд гэдэг чинь тэнэг хүмүүс биш. Тэд хямдхан сээтэгнэлээр өөрийг нь урхидах гэж байгааг өлхөн мэдчихдэг улс. Хэдийгээр та аальгүйтэж түүний анхаарлыг татаж чадсан гэж бодох боловч цаагуураа бол тэрээр таныг огт хүндлэхгүй. Мэдээж сексийн хувьд ийм байдал нь эрчүүдийг яахын аргагүй татна. Гэхдээ ухаанаараа бол тэд шууд зайгаа барьдаг. Эмэгиэйчүүд түүнийг урхидаж, тачаангуй байдлаараа түүнийг “дарамталж” бас ашиглаж байгаа нь эрчүүдийн ёстой л дургүйг нь хүргэдэг. Мэдээж ихэнх эмэгтэйчүүд тачаангуй байдлаараа л өөрсдийнхөө сул дорой чанарыг далдлахыг хүсдэг. Зарим нь эр хүнийг хайртай эмэгтэйгээс нь салгаж өөрийн болгох гэж ийнхүү аягладаг. Гэтэл зарим нэг нь өөрийнхөө сүр хүчийг илэрхийлэх цорын ганц аргаар сексийн тачаангуй байдлыг сонгодог.

10. Муухай дотуур хувцастай эмэгтэйд эрчүүд үнэхээр дургүй. Тийм ээ, манай ээжийн эсвэл эмээгийн өмсдөг байсан шиг дотоож, аймаар том, дарвайтал суначихсан, өнгө нь гундчихсан хөхөвч… Ийм олон таагүй үгээр эрчүүд бүсгүйчүүд бидний дотуур хувцсыг өөнтөглөдөг байх нь байна шүү. Та өөрөө тоохгүй байж болох ч эрчүүд нарийн нүдээр таны хувцсыг харж, таалагдаагүй бол ямар нэг секс сонирхол нь ор мөргүй алга болдог байна. Ихэнх эрчүүд муухай дотуур хувцастай эмэгтэйг хараад ингэж боддог байна.deeo.ruраскруткасео оптимизация сайта в поисковых системахпрограмма для взлома паролей одноклассников скачать бесплатноakvalooзаймы на банковскую карту по всей россииcasino online canada macescort tonightcasino siteleriList of casino gamesцены сафари в африкекаратэ люблиноденьги в долг под расписку днепропетровсктанзани¤ тур ценатуроператор май туркредит ип на развитие бизнеса альфапогода в мае отдыхгора килиманджаро туры цена перелетаоптимизация сайта для googleаксессуары для ванной комнаты и туалета фотогоа путевки цены уфаcool caricatureplace orderпродвижение видеокуплю каркасный домлайф центрпутевки в турцию кемер


Бүсгүйчүүдээ үүнийг л анхаараарай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.