Монгол реппэр Gee өчигдөр хуримаа хийжээ. Нэгэнтээ Gee “уулзах ёстой хүмүүс уулздаг л юм. Жам жамаараа явж байгаад танилцсан” хэмээж байсан юм. Ийнхүү долоон жилийн хамтын амьдралаа хуримын бөгжөөр баталгаажуулсан хосууд Гачууртад баяраа тэмдэглэж байгаа ажээ. Амьдралд нь ганц тохиох алтан мөчтэй нь урлаг соёлынхон мөн хамт байжээ.
Хосууддаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.