Эхийн ачийг санан бясалгахуй

Зургаан төрлийн хамаг амьтад дөрвөн янзаар төрдөг нь: умайнаас, чийг дулаанаас, өндөгнөөс, хувилж төрөх эдгээр юм. Эгэл хүмүүн бид умайнаас төрдөг билээ.  Бид эцэг, эхийн ачаар алтан дэлхийд мэндэлж өсөж торнидог. Одоо миний энэ насны ганц эх минь намайг хэвлийдээ тээж, миний л төлөө идэж уух, өмсөж зүүхээ хянан, алхаа гишгээ, яриа хөөрөөгөө цэнэж, өвдөж ядарсан ч эм тангаас татгалзаж амьсгалах тоолондоо энхрийлсээр арван сарыг тоолон байж төрүүлсэн. Төрөх цагт минь хамгийн зөөлөн эдээр өлгийдөж, арван хурууныхаа өндгөн дээр бөмбөрүүлэн энхрийлж, асрал хайрын мишээлээр өхөөрдөж, ангир шар уурагаараа бялхуулж, үргэлжид намайг баясгалантай харцаар ширтэн ариун бусыг гараараа арилгаж, ялимгүй өвдөх төдийд ч машид шаналж өвчнийг юүлэх арга байваас өөртөө авахад ч бэлэн, миний л төлөө бол ямар ч зовлон шаналалаас айх шантрах зүйл огт үгүй бөгөөд тэр ч байтугай үхлийг ч сонгож чадах тийм нэгэн сэтгэлтэн бол миний энэ насны эх минь юмаа. Шар наран бор хоногт намайг өлсгөж, дааруулахгүй, өнгөтэй өөдтэй байлгах гэж өөрөөсөө хүртэл харамлаж зүдэрч зүтгэж олсон сайн эд эдлэл, амтат идээ ундаа, өөрөө ч эдэлж чадаагүй бүгдийгээ миний л төлөө зориулдаг тийм ачтан бол эхээс минь өөр хэн байх билээ. Бага балчир байхаас минь өдий хүртэл тохиолдож болох алдаа гэм,зовлон зүдгүүр бүрээс өмгөөлж хамгаалж өсгөсөн тул эхээс минь илүү ачтан эдүгээ энэ орчлонд хаана байна хэмээн өөрийн эхдээ зориод түүнийхээ ачийг зүрхэндээ энэлэн энэлэн, шаналан шаналан бодоод гүн мэдрэмж төрөн төртөл тарни, мэгзэм тэргүүтнийг урин уншаад түүндээ сэтгэл булаагдаж эхийнхээ ачийг үнэнхүү санаж энэлж байваас дараа нь эцгийнхээ ачийг бодоорой.

Мэргэний туйл бол эхийн ачийг мэдэх.
Мунхагийнтуйл бол эхийн ачийг үл мэдэх хэмээжү.

Тэндээс эхэлсэн юм хэмээж тэмдэг, цэг тавих боломжгүй орчлон хорвоо хэмээгчид эхлэл байхгүй хэмээмүй. Орчлонд эхлэл байхгүй юм бол миний урьд урьдын тоолшгүй олон төрөлд эхлэл байхгүй учраас надад аваагүй төрөл, амсаагүй жаргал зовлон байхгүй юмаа. Тэр тоолшгүй олон төрөл тутамд би бээр эхгүй байсан нь нэг ч үгүй. Энэ насны эх минь надад ямар ачтай шиг тэдгээр эхүүд минь надад үгүйлэшгүй ачтай байсан нь гарцаагүй. Сүү хөхөж байсан гэвэл сүн далай шиг сүү хөхсөн байх. Бидний аав ээж урьд төрөлдөө бидний аав ээж болж явсан байж болно, дайснууд минь ч урьд нь бидний эх эцэг байсан ч байж мэднэ. Там, бирд, адгуусны амьтад хүртэл эх болж явсан. Тийм ч учраас эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж хэлдэг. Эх болсон тэдгээр амьтад үйл үйлийнхээ эрхээр юутай их зовно вэ. Хүн гэхэд найман төрлийн зовлон эдэлнэ, бирдүүд өлсөнө, тамд маш их халуун, хүйтний, асурт рид хувилгааны хүчээр байлдан тэмцэлдэх, тэнгэрүүд үхэхийн таван ёр гэх мэт үйл нисваанисын эрхээр зовно. Түгээмэл хуран үйлдэхүйн зовлонг бүгд эдэлж байна.

Энэ насны эх эцгийн ачийг бясалгаж чинхүү энэрэл хайр төрүүлсний дараа цааш ахиулан өөрт бодитой тус ч болоогүй, хорлол ч болоогүй завсрын нэгэн бодьгалыг сонгож бодоод түүнийг өөрийн эцэг эхээс минь ялгаа юу байна вэ, орчлонд тэргүүлшгүйгээс төрөл авч явахад минь надад эх болж явсан нь баттай, тэр үед энэ насны минь эх шиг л намайг ачилж байсан даа гэж санан сэтгэлдээ өөрийн эх мэт хайрлан энэрч ачийг санаж чадах хүртэл сэтгэлээ дадуулж тарни, мэгзэмээ уншаад төрсөн эх мэт хайрлаж энэрч чадах мэдрэмж гарч байвал дараа нь энэ насанд өөрт таагүй санагддаг, бодитой хорлол ч хүргэдэг амьтадыг өөрийнхөө өмнө сууж байна хэмээн санаж энэ этгээд болбоос тэргүүлшгүй цагаас надад эх болж хэмжээлшгүй ачаар намайг тэтгэж явсан нь тооноос хэтэрсэн байна. Эдүгээ муу сэтгэлийн эрх мунхагийн харанхуй адаар согтуурч амгалан заяаны замаас төөрч бид хоёр урьдын муу үйлийн эрхээр өстөн дайсан мэтээр бие биенээ эндүүрч мунхарсан нь баттай байна. Эдгээр амьтад амгалангаар хоосорч зовлонгоор нэрвэгдсэн нь бодитой байна. Би бээр эдгээр амьтдыг өөрийн дайсан мэт бодох нь миний сэтгэлийн гэм арилаагүйн тул болой. Энэ мэт байваас би бээр эдгээр амьтдыг харсаар суугаад муу заяаны халилд унагах нь. Үүнийг би бээр энэлж хайрлахгүй аваас хэн бээр энэрч хайрлах вэ. Эх минь болж явсан эдгээр амьтдынхаа ачийг одоо л хариулах нь миний үүрэг. Ачийг нь хариулж үйлдэе, орчлонгийн зовлонгоос гэтэлгэж сайн заяаны зам мөрд оруулж бурханы хутагт хүргэе. Гэвч надад одоо нийт амьтныг муу заяаны зовлон, мунхагийн харанхуйгаас аврах хүч байгаа билүү хэмээвээс нийт амьтан байтугай нэг амьтны тусыг ч бүтээх хүч огт байхгүй байна. Тэгвэл тэрхүү хүч чадал хэнд буй хэмээвээс үнэнхүү төгс гэгээрсэн бурханд л байх тул тэр мэт бодь сэтгэл, төгс гэгээрэл, бурханы дээд хутагийг олж чадахад оройн дээд багш бурхан намайг адислан болгоож хайрла хэмээн, өөрийн оройд номын багш эсвэл шүтдэг бурханаа бодитой заларч байна хэмээн санаад багш буюу бурханы биенээс хэмжээлшгүй их гэрэл цацарч гэрлийн хамт дээдийн номын рашаан орой дээрээс үргэлжлэн бууж би тэргүүтэн эх болсон хамаг амьтан алийг нь ч ялгалгүй тусаж тэдгээр амьтад бие биенээ ойр хол, хамаатан саданд барьж шунан тачаах түүнийхээ тусыг бүтээх гэж бусдыг алагчлан харах, дайсанд бодож хорсох, уурлах тэргүүтэн эндүүрлийн мунхаг сэтгэл бүхэн нь ариусан арилж хамаг амьтан бие биенээ өөрийн эх мэт бодож энэрэн нигүүлсэх дээд бодийн сэтгэл баттай төрлөө хэмээн бодож бясалгана.

Хамаг амьтныг эх мэт бодох дээд бодийн сэтгэлийг олох болтугай хэмээн ерөөж өөрийн сэтгэлд бодитой өөрчлөлт гаран гартал бясалгаж шүтдэг бурхадынхаа тарни,мэгзэм тэргүүтнийг өдөр бүр урин уншигтүн, бясалгагтүн хэмээжээ.Энэ буяныг үйлдсэний төгсгөлд доорхи зориулахуй ерөөлийг тавина.

Энэ буяны шимээр би нэн даруй
Багш лам, бурханыг бүтээн үйлдээд
Энэ орчлонгийн нэг ч амьтныг хоцроолгүй
Бурханы орныг байгуулах болтугай.

Бодийн дээд эрдэнийн сэтгэл
Төрөөгүй нэгэнд төрөх болтугай
Төрсөн нэгэнд эс доройтож
Улам бүр аривдах болтугай.

Энэхэн хорвоогийн учрыг ухаарч амжаагүй байхад минь халин одсон хайрт ээжийнхээ дурсгалд зориулав
Д.Энхмаа
Лос Анжелес хот
продвижение сайтаtopod.inлучший способ раскрутки сайтапрограмма для взлома вай фай андроидкупить чехол iphoneбизнес кредитjugar gratis slots sin descargartantra massage dubaicasino slot oyunRoulette oddssiteкупить в москве радиаторывзять займ онлайн на карту сбербанка срочноонлайн заявка на кредитную карту дельта банкапутевка в танзанию ценасафари в танзании цены 2014май тур отзывыотдых в мае за границейjapanese english translationкак разработать приложение для iosпроцент депозиттехнологии продвиженияgoogle adwords отзывыработа по продвижению сайтовпроекты коттеджей в спбпоисковые запросы сайтаумные часы рейтинг


Эхийн ачийг санан бясалгахуй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex