Нүүрээ угаахад учир бий

Portrait of young womanБүсгүй та өглөө ажил, хичээлдээ хоцрохгүйн тулд нүүрээ хам хум угаагаад, өнөөх л буддаг арга барилаараа оо энгэсэг түрхээд гардаг бол анхаарлаа түр хандуулна уу. Нүүрээ тасалгааны температуртай усаар савандахгүйгээр зайлах буюу арьсны шугамын дагуу мөсөөр илж арчина. Саван хэрэглэж болохгүй. Ердийн хэвийн арьсанд саванг долоо хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Саванг олон удаа хэрэглэх нь арьсыг хуурайшуулж, хогжруутуулан, цочромтгой чанарыг нь ихэсгэдэг. Усаар зайлах буюу мөсөөр илж арчсаны дараа нүүрний арьсыг зөөлөн алчуураар хөнгөн хөнгөн дарж чийгийг нь шингээж авна. Ингэж угаалга үйлдэсний дараа нүүрээ хатаана.

Хамаа намаагүй арчиж болохгүйг анхаараарай. Чанга даран арчих нь арьсыг сунгаж, цагаас нь өмнө үрчлээ суулгана. Хэрэв усаар зайлж, мөсөөр арчисны дараагаар тосон түрхлэг хийх бол бага зэргийн чийг үлдээж болно. Харин гадаа гарахын өмнө чийгийг хуурай болтол шингээх хэрэгтэй. Ердийн хэвийн арьсыг ингэж цэвэрлэж болохоос гадна төрөл бүрийн лосьоноор цэвэрлэж болно. Хөвөн ба самбайнд тос буюу лосьон шингээгээд зөөлөн арчина.


Нүүрээ угаахад учир бий
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.