Хүний нүүр царай гэдэг ямар нэг талаар амьдралын толь байдаг гэсэн үгийг саяхан уншсан номноосоо тогтоож авлаа. Миний багад ээж маань хэн нэгэнтэй уулзаад дараа нь энэ маань сайн л яваа юм байна даа, үс зүс нь гялалзаад өнгөлөг сайхан харагдана гэдэг байлаа. Заримдаа тэр маань жаахан ядруу яваа юм бол уу, царай зүс муутай нэг л гундуухан байна, их үрчлээ суучихаж гэж ярихыг нэг биш удаа сонссон юм. Хүний нүүр царайнаас хүний амьдралыг уншиж болдог юм байна гэсэн бодол нэлээд багад төрсөн боловч нэг их анхаарал тавилгүй өдий хүрчээ. Харин гоо сайханч ажилтай холбогдсоны дараа энэ үгийн үнэн болохыг өөртэй маань уулзаж байсан олон хүмүүсийн царайнаас харах болсон юм. Амьдрал дээр ажиглаад байхад нэг хэсэг нь арьсанд ямарч арчилгаа хэрэггүй, нөгөө хэсэг нь арьсанд алхам тутамдаа арчилгаа хийх шаардлагатай гэж үздэг байна. Уг нь хүний нүүрний арьс бол маш нарийн бүтэцтэй, гуужих, дотроосоо шинээр өөрийгөө нөхөн түлжүүлдэг, биеийн бүх эрхтэнтэй нягт холбогдсон учраас биеийн байдалыг шууд мэдээлж байдаг хамгийн ардчилсан эрхтэн юм шүү дээ. Харин та дараах муу зуршилтайгаа тэмцэж, бага багаар багасгасан тохиолдолд үр дүнгийг нь үзэх болно.
1. Зохиомлоор биеэ борлуулахгүй байх
Хэрэв та зохиомол аргаар биеэ борлуулдаг бол тэр хорт туяа нь таны арьсийг бага багаар сүйтгэж байгаа тахал гэж болно. Учир нь ямарч UVR туяа нь хүний арьсыг аажмаар гэмтээж, хорт хавдарч үүсгэх аюултай. Үүнийг би бие борлуулдаг салооны хажуугаар өнгөрөх болгондоо түүний хор нөлөөний тухай бодож амждаг. Харамсалтай нь хүн бүр тэр хор хөнөөлийг мэддэггүй, мэдсэн ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг болов уу. Ихэнх тохиолдолд тэдний үйлчилгээ хямдралтай, бүүр массаж хийнэ гээд бодчих. Тэр үйлчилгээ нь таньд эмч нар тамхи татхыг зөвлөж байгаатай адилхан гэмээр. Харин үүний оронд өдөр бүр нарнаас хамгаалах тос хэрэглэж занших. Нартайд ч, наргүйд ч, цастай ч, бороотой ч, үүлтэй өдрийн альныг ч ялгалгүй өдөр бүр жилийн 365-н өдөр нарнаас хамгаалах тосыг түрхэж занших нь таныг залуу байлгах хамгын гол нууц гэж болно. Хэрэв та зөвхөн нарны тосыг өдөр бүр түрхэж заншвал нүүрнийхээ арьсаа гадны нөлөөнөөс (хуурайшах, нөсөө толбо, үрчлээтэх) 90 хүвь хамгаалж байна гэсэн үг. Энэ бол хамгийн гол арьс арчилгааны нэг учраас хойшид тусад нь оруулна.
2. Тамхинаас татгалзах
Тамхи татах нь уруулыг үрчлээтүүлж, муухай үнэртэхээс гадна арьсны өнгийг үхээнц болгодгийг хэн хүнгүй л мэднэ. Тамхины никотен арьсны эсийн нөхөн төлжилтийг зогсоож, цусны эргэлтийг багасгаж, жижиг жижиг хялгасан судлуудыг бий болгодог. Арьсанд цагаасаа эрт хөгширөлт явагдаж, үеийнхнээсээ илүү хөгшин харагдах болно.
3. Кофе, байхуу, согтууруулах ундааг багаар хэрэглэж занших.
Үүнд өглөөд нэг аяга кофе, цай, баяр ёслолын үед 3-н хундага татахыг огт хэлээгүй. Харин өглөөд нэг аяга кофе уухад сэргээхээс гадна, аман доторх бактерийг устгадаг сайн талтай. Кофе, байхуу, согтууруулах ундаа нь илүү хүчиллэг чанартай байдгаас таны биеийн эсэргүүцлийг багасгаж улмаар үрэвсэл үүсгэх муу талтай. Хэрэв та нэг аягаас илүү кофе уусан тохиолдолд, дараа нь 2 аяга ус нэмж ууж шингэнийхээ дутагдалыг нөхөн авах хэрэгтэй. Согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн тохиолдолд элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орж эхэлдэг. Элэг бол биенээс бүх хорт зүйлийг шүүн гадагшлуулж өгдөг гол эрхтэн юм.
4. Шингэний дутагдалгүй байх
Өдөр бүр 8-н аяга ус ууж занших. Хүний биеийн 70%-г ус эзэлдэг. Тэгвэл арьс бол хүний биед байгаа хамгын том эрхтэн нь. Арьсны 70%-г ус эзэлдэг. Иймд усгүйгээр эрүүл сайхан амьдралыг төсөөлөхийн аргагүй мэт. Харин хийжүүлсэн ундаа, кофе, байхууг дээрх тоонд оруулж тооцдоггүй. Учир нь биенээс ус шингэнийг гадагшлуулах үйлчилгээтэй байдаг. Биеийнхээ арьсийг та хатсан үзэм мэт авч явмаар байна уу? Эсвэл усан үзэм мэт авч явмаар байна уу?
5. Шим тэжээл багатай хоолноос татгалзах
Хоол хүнсэндээ аль болох витаминлаг, минараллаг жимс, ногоо, самрыг түүхийгээр нь түлхүү хэрэглэж занших. Хүнсний ногоог жигнэх, чанах, бичил долгионы зууханд боловсруулж хэрэглэх нь витамин шим тэжээлээ алдах нь бага. Мөн блэндэрт хийж жимс, ногооны зутан болгож хэрэглэх нь цаг бага зарцуулахаас гадна витаминаа бүрэн хадгалдаг. Амттай юм бүхэн таны эрүүл мэндэд хортой, амт султай, бүдүүн ширхэгтэй хоол болгон эрүүл мэндэд тань тустай гэж хэлчихвэл нээг их буруутахгүй болов уу. Жишээ нь: ямар ч хольцгүй ааруул, аарцыг хэргэлэхэд кальц болон уураг, А витаминаар хангагддаг. Шүдэнд бас ашигтай.
6. Дутуу нойртой байх
Тогтмол цагт унтаж, өдөрт 6-8 цаг тасралтгүй амарч занших нь хамгаас чухал. Бүтэн нойртой хоносны маргааш нүд сэргэлэн, арьс тэнэгэр, ажлын бүтээмж өндөр, дуу хоолой жавхаатай, хөдөлгөөн цоглог байдгийг та өөрөө анзаарсан байх. Энэ бол таны бүрэн амарч, ядаргаагаа тайлсаны шинж тэмдэг.
7. Зурагт узэх, компютор шагайх цагаа багасгаж, биеийн тамирийн дасгал хийх
Өдөр бүр биеийн тамирийн дасгал хийж, дор хаяж өдөрт 20 минут, долоо хоногт 3-4 удаа биеийн тамирийн дасгал хийх нь биеийн бүх хэсгийг хүчилтөрөгч бүхий цүсаар хангаж, энэрги өгч байгаа нь ажиглагдах болно. Тэгээд та өөртөө тохирсон аль ч биеийн тамирийн дасгалыг сонгож болно. Үүнд уог хийх, дугуй унах, гүйх, алхах, юм өргөх, суниах, тай чи, зүмба гм. Дасгалаа хийхдээ аль болох цэвэр орчинд гүн амьсгаа авч хүчилтөрөгчийн хангамжийг мэдрэхийг хичээгээрэй.
8. Ядаргаагүй байх
Ихэнх хүмүүс хаврын улиралд замбраагүй амьдралын хэв маяг, цагийн хуваарьлалт муутайгаас болж ядаргаанд ордог. Ядаргаанд орсон үед, идэх хоол ямарч амтгүй, эргэн тойрон өнгө будаггүй, хүн бүр ямар нэгэн өөсэвтэй болчихдог нь нууц бишээ. Учир нь цусны эргэлт удаарширч, хүчилтөрөгчийн хангамж муудаж, булчингууд өвчин орж эхэлдэг. Улмаар унтсанч бүрэн амарч чадахгүй нэг л мэдэхэд арьс үрэвсэж маажууртай болж ирдэг. Мөн аман дээр хомхой долоох, батга гарах нь энгийн болж ирдэг.
9. Амьдралд өөдрөг үзлээр хандах
Инээдэм бол эм гэсэн хэлц үг бий. Хүн дотроо санаа зовох зүйлгүй, сэтгэл хангалуун байж, амар амгалан байх аваас сая үнэн голоосоо инээдэг. Чөлөөт цагаараа өөрийн дуртай юмаа хийж, тэрнээсээ хүн эрч хүч энэрги авч байдаг. Иймд амьдрал тань үргэлж утга учиртай болж ирдэг гэж боддогоо.
Эцэст нь аливаа шинэ хоол, шинэ дадлыг амьдралдаа хэвшил болгоход тиймч амаргүй. Жишээ нь: ус уух дургүй хүн зөндөө байдаг, гэтэл та өдөрт нэг сав ууж сурхаар цүнхлээд яваарай. Түүнийгээ харах болгондоо уухыг хичээх. Нэг мэдэхэд та өөрийн эрхгүй хайдаг болчихсон байна. Биеийн тамирийн дасгалыг сонгохдоо нилээн хайлт хийж байгаад яг ямар төрөлд нь таныг залхаахгүй мөртлөө үр дүнгий нь үзэх боломжтой гэх мэт. Тэгээд дараа нь хугацаагаа аажмаар нэмэх мэтээр хэвшил болгох. Иймд аливаа шинэ зүйлийг амьдралдаа хэвшүүлэх нь амар биш ч гэсэн та өөрөө өөртөө өндөр шаардлага тавьж хэвшүүлээд сурчихсан тохиолдолд таны бие болон нүүрний арьсанд харагдах тул та мэрийгээрэй. Таньд амжилт хүсье.