Эхнэр нь болчихсон чинь гээд ганц бялууны хэлтэрхий ч өгөхгүй…

чөлөө1Би одоо 25 настай. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Та бүхнээсээ нэг зүйл асуух гэсэн юм. Юу гэхээр манай нөхөр бид 2 анх танилцаад удаагүй байхад надаа баяр болгоноор хөөрхөн бэлэг сэлт авч өгөөд л мөн ч их эрхлүүлдэг байлаа. Гэтэл хүүхдээ төрүүлээд гэртээ суугаад ирсэн чинь юун бэлэг битгий хэл болсон л доо. Мэдээж ганц хүний орлого ч хүрэхгүй байгаа. Гэхдээ жилд ганц болдог төрсөн өдрөөр минь бялуу ч авч өгсөнгүй. Хүүхэд маань 1 ой гарч яваа юм. Цэцэрлэгт оруулах нас нь болоод ирэнгүүт ажилдаа л хурдан орьё гэж бодож байна. Ийм эрчүүд хэр их байдаг бол эхнэрээ болгоод хүүхэд гаргуулчихвал энэ надаас холдохгүй юм чинь бэлэг сэлт авч өгч яадаг юм гэж боддог бололтой. Хэдий ганцаараа ажиллаж байгаа ч эхнэрийнхээ саяхан болсон төрсөн өдөрт ганц бялуу аваад ирж болно доо. Би их горьдож байсан юм. Манай хүргэн ах эхнэр нь хоёр охин гаргасан тэгээд наадмаар хүүтэй болсон эхнэртээ их гоё бэлэг өгч, бяцхан найр хийсэн. Гэтэл ийм сайхан үйл явдлыг харсан би ганц бялуу горьдох нь ойлгомжтой. Хүн хүний амьдрал өөр ч гэлээ өөрийн болгоод авахаараа арай ч ингэж болохгүй биз дээ бүүр гомдоод байх юм.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Эхнэр нь болчихсон чинь гээд ганц бялууны хэлтэрхий ч өгөхгүй…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.