Хятадын засгийн газраас жил бүр зохион байгуулдаг #Miss_Leisure_World_2016 тэмцээнд “Монгол модель ” агентлагийн загвар өмсөгч Б.Гүнзаяа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна. Тэрээр энэ онд Турк улсын Бодрум хотод зохион байгуулагдсан “Photo model of World 2016” тэмцээнээс “Elegance miss” номинацийн эзэн болсон төдийгүй 3-р байрын шагнал хүртсэн билээ. Харин энэ удаад нийт 40 орны мисс оролцсон #Miss_Leisure_World_2016 тэмцээний Miss exotic буюу хамгийн авьяаслаг миссээр шалгарсан байна. Үзэсгэлэнт миссдээ баяр хүргэе. Ингээд тэмцээний зургаас та бүхэндээ толилууъя.
Ц.Соёл-Эрдэнэ Miss.mn