Би нэг залуутай танилцаад, үерхээд бараг хоёр жил болж байна. Тэрээр оюутны байранд өрөө хөлсөлж амьдардаг. Өдөр нь нэг компанид бараа борлуулагчийн ажил хийнэ. Ажлаа тараад нэг бааранд зөөгч хийнэ.
Уг нь түүний Голомтын картанд 16,0 сая төгрөг байдаг юм билээ. Тэр нь тэдний гэрийнхэн нь байраа зараад мань хүнд оногдсон хэсгийнх нь мөнгө гэсэн.
Би түүнд “Чи өр, зээл тавьж түүнийгээ дарж барьж амьдарч байхаар наа мөнгөөрөө аштаахан байр хөлслөөд, хүн шиг ажиллаж, амраад байж болдоггүй юм уу?” гэж хэд хэдэн удаа асуусан боловч тэр юу ч хариулдаггүй, ийм ярианаас сэдвийг бултуулаад, холдуулаад, картандаа огт мөнгөгүй хүн шиг л байгаад байдаг байсан юм.
Гэвч би бол айхтар хүүхэн учраас саяхан түүнийг миний асуултад хариулахыг шахаж шаардсаар байгаад хариултаа авсан юм…
Тэр надад энэ тухайгаа ярих их дургүй байсан боловч… “Миний ээж бөөрний өндөр даралттай… эмчийн хяналтанд байдаг. Магадгүй ээжид минь хагалгаа хийлгэх, эсвэл үнэтэй эм тариа авах шаардлага гарах юм бол би энэ мөнгийг зарцуулна гэж бодоод хадгалдаг юм. Би энэ мөнгийг хадгалахгүй бол болохгүй. Учир нь миний ах, эмэгтэй дүү хоёр байр зараад авсан хувиа үрээд дуусцан. Харин ээж намайг энэ мөнгөө хуримаа хийх гэж хадгалж байгаа гэж боддог юм” … гэж ярьхаар нь би бүр гацаад, надад хэлэх үг олдохгүй баахан дуугүй сууж байснаа уйлцан… Би түүнийг ХҮНДЭЛСЭН… (copy)