Энгийн нэгэн зөөгч бүсгүй Лаурен Торн орчин үеийн хөлбөмбөгийн хамгийн амтай, бас будлиантай хөлбөмбөгчдийн нэг Марио Балотеллигийн өвөрт орчих тун дөхснөө The Sun-д ярьсан байна.
“Марио намайг гэрт минь хүртэл дөхүүлж өгсөн. Тэр их эелдэг залуу юм билээ. Тэгээд дараа нь би түүнийг гэртээ урьсан юм. Бид хоёр буйдан дээр суугаад манай гэрт хоёр цаг орчим ярилцсан. Төсөөлж байна уу, хоёр цаг шүү дээ! Бид хоёр хөлбөмбөг л яриад байсан” гэж 19 настай Лаурен өгүүлсэн байна.
Ингээд хоёр цаг эелдэг дотно ярилцсаны дараагаар эр эм хүмүүсийн хооронд болдог зүйл болох дөхөөд байж. Гэтэл Мариогийн аз дутжээ. Гэнэт хаалга онгойн өвөө нь ороод ирж. Өвөө нь орж ирмэгцээ Мариог таниад, “Тэр чинь долоо хоногийн 100 мянган паундын цалинтай залуу шүү дээ” хэмээн ач охиндоо хэлсэн байна.
“Өвөө түүнийг хармагцаа л уулга алдаад явчихсан. Би түүнийг тийм алдартай, баян хүн гэж бодоогүй. Тиймээс дахиад болзоонд урихад нь татгалзсан. Би саятны эхнэр байхыг хүсэхгүй ээ. Өндөр зэрэглэлийн газруудаас хэссэн ихэмсэг хатагтай байх надад сонин биш. Гэхдээ Мариотой ярилцах сайхан байсан шүү. Тэр их найрсаг, эелдэг залуу” гэж зөөгч бүсгүй өгүүлжээ.