“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд дурлалт хосуудын дүр бүтээж, улмаар хайр сэтгэлийн харилцаагаа хамтын амьдрал болгосон жүжигчид бол Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар юм. “Хувьсал” продакшиныхан дэлгэцийн анхны уран бүтээлдээ БНСУ-д суралцаад ирсэн залуу жүжигчин Б.Энхтүвшинг урьж тоглуулснаар авьяаслаг, хөөрхөн жүжигчин бүсгүйгээ ийнхүү ганц бие ээж болгоход хүрсэн гэдэг.
Тэдний гал халуун хайр дурлал нь эхэлсэн шигээ хурдан унтарч, жүжигчин хосууд хоёр тийш болсноор А.Ганчимэг бяцхан охиноо ганцаараа өлгийдөж авсан нь үнэн. Жүжигчин Б.Энхтүвшин ч БНСУ-д урлагийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцахаар одсон бөгөөд төд удалгүй охиноо санаж бэтгэрээд эргэж ирэхэд нь жүжигчин А.Ганчимэг хүлээж аваагүй талаар хэвлэлийнхэнд ярьсан удаатай.
Хөл хүндтэй байхад нь хаяж одсон залууг хүүхдээ санаад ирэхэд нь уулзах хүсэл байгаагүй гэдгээ жүжигчин бүсгүй ч хүлээн зөвшөөрсөн билээ. Өдгөө хэн хэнийхээ амьдралд оролцохгүй, холхон шиг явахаар шийдсэн жүжигчин хосууд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Тэгвэл саяхан жүжигчин Б.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа “Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод урагшлах хэцүү. Гэхдээ ингэж чадсан тохиолдолд зөв зүйтэй шийдвэр гаргаснаа хожим нь та мэдэх болно” хэмээн цэцэрхсэн бөгөөд фэн охид нь үүний хариуд “Тухайн үед зөв шийдвэр мэт санагдах боловч хожим нь та харамсаад ч барахгүй том алдаа байвал яана” гэж сануулаад авчээ.
С.Цахиур