Хувцасаа хэр удаан өмсөж байж угаах ёстой вэ?

Та хувцасаа хэдий хэр хугацаанд өмсөж байж угаадаг вэ? Бохирдолтоос эсвэл хэдэн удаа өмссөнөөс хамаараад хэзээ ч угааж болно. Гэхдээ аливаа хувцас хэрэглэлийг хэр удаан өмсөж, хэрэглэснээс хойш угааж цэвэрлэх ёстой болохыг Английн эрүүл амьдрахуйн төлөөх”POPSUGAR” байгууллагаас гаргажээ. Энэ мэдээллийг Insider.com сайтын нийтэлснээр та бүхэнд хүргэж байна.


1.    Жинс: 4-5 удаа өмссөний дараа угаана.


2.    Майк, футболка – Өмссөнийхөө дараа л шууд угаах ёстой аж. Учир нь эдгээр хувцас нь хөлс их шингээдэг.


 3.    Топ болон даашинзыг 1-3 удаа өмссөний дараа угаана.


4.    Хүрэм болон дүрэмт хувцасыг 5-6 удаа өмссөний дараа угаана.


5.    Ноосон хослолыг 3-4 удаа, харин нийлэг даавуун хослолыг 4-5 удаа өмссөний дараа угаадаг байна.


6.    Харин өмд юбканы хувьд 5-7 удаа өмссөний дараа угаадаг. Дээгүүрх хувцасаа бодвол материалын хувьд илүү чанартай хийгддэг.


7.    Цагаан хувцасны хувьд өмссөнийхөө дараагаар мөн л шууд угаах хэрэгтэй. Ойр ойрхон олон угаалаа гээд өнгө алдахгүй.


8.    Унтлагын хувцасыг 3-4 удаа өмссөний дараа угаадаг. Сонирхуулахад, бидний унтдаг орны матрасс буюу дэвсгэр нь хивснээс илүү хог татдаг бөгөөд сард нэг удаа тоос сорогчоор соруулж байх хэрэгтэй.


9.    Усны хувцас, оймс, дотуур хувцасыг нэг өмсөөд угаах хэрэгтэй.


10.    Харин хөхөвчний хувьд 3-4 удаа өмссөний дараа угаадаг байна.


Түүнчлэн цув, пальто гэх мэт гадуур өмсгөлүүдийг нэг улирал өмсөөд цэвэрлэгээнд өгөх ёстой ажээ.
Э.Энхчимэг

Хувцасаа хэр удаан өмсөж байж угаах ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.