Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

menЖингээ хаяна, турна, гоолиг болно гэдэг таргалж, өөхөлсөн шигээ амархан үйл явц биш билээ. Хэдийгээр буруу хооллолт, сэтгэлзүйн таагүй байдал гээд олон шалтгаан байдаг ч яалт ч үгүй илүүдэл жинг хаях шаардлага зүй ёсоор тулгардаг. Өнөөдөр олон эмэгтэйчүүд илүүдэл жиндээ санаа зовж, бараг бүхий л амьдралынхаа турш жин хэмжигчтэй найзалж, элдэв хоолны дэглэм, дасгалын хөтөлбөрийг туршиж үзсээр байдаг. Тэгвэл эрчүүд яадаг вэ. Эрчүүд жингээ хаяхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ. Эрчүүдийн туралт гэж юуг хэлээд байна вэ?

Эрчүүдийн хувьд турах үйл явц нь тулаан л гэсэн үг. Учир нь тэд илүүдэл жинг удаан тээх юм бол эрүүл мэндийн хувьд хүүхнүүдээс хавьгүй илүү хохирдог. Тухайлбал, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, хөлийн судас бүдүүрэх, тархины цус харвалт зэрэг өвчинд нэрвэгдэхдээ эмэгтэйчүүдээс хурдан. Түүнчлэн шударгаар хэлэхэд илүүдэл жинтэй, гүзээгээ унжуулсан эрчүүд эсрэг хүйстэндээ таалагдахад тун асуудалтай болж ирдэг. Мөн байгаль эх эмэгтэйчүүдийг бүтээхдээ жингээ хаях чадварыг физиологид нь илүү суулгаж өгсөн байдаг гэнэ. Нэг тоо байна л даа. Долоон эр хүн тутмын нэг нь жингээ хаяж чадаж байхад хоёр эмэгтэйн нэг нь амжилтад хүрч чаддаг гэнэ. Түүнчлэн аливаа зүйлийн эцсийг үзэх, хариуцлагатай байх, тэвчээртэй хандах зан чанараараа хүүхнүүд давамгайлдаг нь үнэн тул эрчүүдэд жин хаях асуудал хүндээр тусдаг ажээ.

Хүүхнүүд турахын тулд яадаг вэ. Тэд дэлгүүрт ороод худалдаж авсан барааныхаа шошгыг цоортол уншина. Тооны машин гаргаж ирээд калорийг нь тооцно. Бурхан минь, тэд үргэлж л ямар нэг дэглэмийн тухай ярьж, байнга турах тухай бодол болдог. Тураах цай, кофе, бүтээгдэхүүн гээд аль сайн гэсэн болгон руу хошуурдаг. Ингээд амжилтад хүрэх нь олон л доо. Гэхдээ залуу минь, бид чамд ийм зүйлсийг зөвлөхгүй. Магадгүй чиний мэддэг, толгойндоо сайн гэгч нь суулгаад авахад илүүдэхгүй хэдэн зөвлөгөөг өгөх болно.

Эхний зөвлөгөө, идэхээ багасгах. Хэцүү сонсогдож байгаа, мэдэж байна. Учир нь ялангуяа эрчүүд бага идэх тухай бодохыг ч хүсдэггүй. Эр хүнийг ходоодоор нь гэдэг дээ. Гэхдээ л өдөрт бага багаар 4-5 удаа хооллох нь чамайг унжсан гүзээ, уур уцаараас тань салгана гэдэгт итгээрэй. Нэг дор асар их порцоор зооглоод дараа нь турах гэж байна гээд хоосон гүйгээд байх нь эрчүүдэд тохирох дэглэм яавч биш.

Эрүүл хүнс-Эрүүл бие. Энэ теором эр хүн ч бай эм хүн ч бай бүгдэд үйлчилдэг. Залуу та жингээ хаяхыг хүсч л байгаа бол шарсан төмс, чипс, шар айраг, шарсан хоол хүнс, гахайн мах, лаазалсан хүнс, гурилан бүтээгдэхүүн, чихэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоол, архи, гаазтай ундааг хэсэг хугацаанд мартах л хэрэгтэй болж дээ. Тэдгээрийн оронд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тараг, бяслаг, үхрийн мах, далайн гаралтай мах, үр тарианы талх, самар зэрэг нь таны биед амин дэм, шим тэжээлийг хангалттай өгнө. Тэгээд аль болох гэртээ хооллохыг хичээх хэрэгтэй бөгөөд гэрийн хоол тэжээллэг, эрүүл байдаг гэдгийг санах хэрэгтэй. Нөхөртөө туслахыг хүсч байгаа бол хүүхнүүд минь хоолыг нь бэлдээд ажилд нь явуулж байгаарай. Мэдээж эрчүүд л болсон хойно, хааяа нэг ганц шил шар айраг уулгүй л яахав. Харин маргааш нь гэмээ цайруулж, дэглэмээ сайтар мөрдөх хэрэгтэй.

Хөдөлгөөн бол амьдрал. Жингээ хаяхын тулд хөдөлгөөн, дасгалгүйгээр амжилтад хүрэхгүй. Энд таны өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж болох хэдэн санааг өгье. Ажлынхантайгаа заал авах, хөл бөмбөг тоглохоос зугтаадаг уу. Маш буруу. Энэ нь танд зөвхөн дасгал болоод зогсохгүй, хамт олонтойгоо найрсаг уур амьсгал бүрдүүлэхэд туслах болно. Гүйх, дугуй унахыг хүсэхгүй байна уу. Тэгвэл хүссэнээрээ л бол. Оронд нь гэртээ, ажил дээрээ цахилгаан шат бүү ашигла. Эрчүүдэд гэнэтийн хүчтэй, хүнд дасгалуудаас илүү иймэрхүү өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн илүү нийцдэг байна. Мөн эхнэртэйгээ хамт цэвэр усыг байнга ууж заншаарай.

Эцэст нь амжилтын түлхүүр бол хангалттай нойр. Нойр дутмаг байснаас хүний бодисын солилцоо буруу болдог. Эр хүн та өдөрт хамгийн багадаа зургаан цаг заавал унтах ёстой. Танд амжилт хүсье.


Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex