Хэт тарган эмэгтэйчүүдийн жирэмслэх магадлал багасдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Илүүдэлтэй жинтэй эмэгтэйчүүдийг хэвийн жинтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад жижиг өндгөн эстэй байдгийг Халл Йорк анагаахын ухааны сургуулийн эрдэмтэд нотолсон байна. Мөн глюкоз илүү зарцуулдаг тул эд, эсийг тэжээж байдаг амино хүчлээр дутагддаг ажээ.
Өмнө нь эмэгтэйчүүд илүүдэл жинтэй байх нь хүүхдэд бодисын солилцоо, зүрх судасны эмгэг үүсгэдэг гэж дүгнэсэн юм. Тиймээс жирэмслэхээсээ өмнө илүүдэл жингээ багасгахыг эрдэмтэд сануулж байна.