Эрэгтэй эмэгтэй хүнийг цусны бүлгээр нь шинжихүй

10563158_912059795503842_7042575329761061416_n1-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд анхны харцаар эхэлж дурладаг зантай. Дурласан эмэгтэйдээ өөрийн зүрх сэтгэлээ өгч, гараас нь хөтлөхөд бэлэн байдаг. Гэвч уг романтик хайр дурлал нь төд удалгүй замхарч алга болдог гэмтэй.

Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хүнийхээ хувьд их нээлттэй энгийн. Бусдад баярлаж гомдохдоо амархан. Гэхдээ хамгийн сайн ээж, сайн хань сайхан гэрийн эзэгтэй нар байдаг.

2-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд гэрийн сайн эзэн байдаг. Тэд бүхнийг мэдэх гэдэг. Энэ нь уйтгар гуниг, уур бухимдлыг дууддаг байж болох юм. Тэд бас сургамжлагч байдаг. Хэрэв гэр бүлд нь хэцүү асуудал үүсэхэд бүгдийг буцааж хэвэнд нь оруулахыг хичээдэг.

Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд итгэлтэй, даруухан, арвич хямгач хүмүүс байдаг. Тэд гэр бүлийн аз жаргалыг үргэлж эрхэмлэдэг. Гэхдээ тэдний ямар байдалтай биеэ авч явах, ямар эзэгтэй байх нь нөхрөөс нь ихээхэн шалтгаалдаг.

o-FOREVER-TANGO-facebook-600x441

3-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд эхнэртээ эелдэг зөөлнөөр ханддаг. Өөрийн дураар байх дуртай. Аливаад дур зоргоороо ханддаг төдийгүй эхнэрээ араар нь тавих магадлал өндөр. Энэ нь түүний хөнгөмсөг бас эрх чөлөөтэйгээр амьсгалдаг зантай нь холбоотой.

Эмэгтэйүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд маш тогтворүй тайван зантай байдаг. Тэд нөхрийнхөө анхаарал халамжгүйгээр байж чаддаггүй. Хэрэв нөхөр нь халамж анхаарал тавихгүй байвал удаан бодохгүйгээр гэрээсээ шууд л яваад өгдөг.

4-р бүлгийн цустай
Эрчүүд: Энэ бүлгийн цустай эрчүүд гол төлөв хамаатан садан болон гэр бүлийнхнээрээ дамжуулж эмэгтэй хүнтэй танилцдаг. Гэхдээ тэд хань болох бүсгүйгээ өөрсдөө олж сонгох дуртай. Өөрийн сонгосон бүсгүйдээ маш их сэтгэл хөдлөлөөр ханддаг.

Эмэгтэйчүүд: Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд санхүүгийн тогтвортой байдлыг эрж хайдаг, ер нь л харамч талдаа. Гэр бүлийн маргаантай асуудлыг эмзэгээр тусгаж авдаг. Эр нөхөртөө буулт хийдэггүй. Хэрэв салахаар болбол өөрийн гэсэн юмаа хэзээ ч алддаггүй.


Эрэгтэй эмэгтэй хүнийг цусны бүлгээр нь шинжихүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.