Playboy сэтгүүлийн анхны модель 60 жилийн дараа дахин зургаа авахуулав

Эрчүүдэд зориулан гаргадаг Playboy сэтгүүлийн бэлгэ тэмдэг болсон үзэсгэлэнтэй моделиудын зургийг дахин авчээ.

Ээжээсээ 1000 доллар авч сэтгүүл эрхлэн гаргана хэмээж байсан Хью Хэфнэр 1953 онд Playboy сэтгүүлийн анхны дугаараа гаргаж байжээ. Энэхүү сэтгүүл гарснаар олон мянган моделиудыг нэрд гаргасан юм.

Тэгвэл тэдгээр үзэсгэлэнтэй моделиудаас New York magazine онцлон Playboy-ийн түүхийг өгүүлжээ.

“Playboy сэтгүүл бол бүх цаг үеийн хамгийн гоо үзэсгэлэнтэй моделиудыг гаргаж байсан. Тэд одоо ч гоо үзэсгэлэнг олонд таниулсаар байгаа. Энэ сэтгүүлийн бэлгэ тэмдэг хэзээ ч утгаа алдаж байгаагүй. Playboy сэтгүүл Victoria’s Secret-ийн үндсийг тавьсан. Тэд эндээс санаа авсан шүү дээ” хэмээн New York Magazine бичсэн байна.

Ингээд та бүхэнд тэдний онцолсон 6 моделийг танилцуулж байна.

1.    Долорес Дел Монте 82 настай
1954 оны гуравдугаар сарын Playboy модель
“Анх надад нэгэн хуанли дээр усны хувцастай зургаа авахуулах саналыг тэд тавьж байлаа. “Миний зургийг хэн л хараа аж” гэж би бодоод зөвшөөрсөн. Харин дараа нь тэд над руу яриад “Чиний зургийг Playboy сэтгүүлийн нүүрэнд гаргамаар байна” гэсэн. Мэдээж би бас л зөвшөөрсөн. Шинээр гарч байгаа сэтгүүл уншигчдын хүрээ бага байх гэж бодсон юм. Гэтэл одоо дэлхийн шилдэг сэтгүүл болсон байгаа нь бахархмаар. Би одоо тэр сэтгүүлийн зургаа хараад өөрөөрөө бахархдаг. Миний залуу насны гоо үзэсгэлэн энэ сэтгүүлийн анхдагч дугаартай үүрд мөнхрөн үлдсэн юм.”


2.    Хелена Антонаккио 65 настай
1969 оны зургадугаар сарын Playboy модель
Ахлах сургуулиа төгсөөд би Нью-Иоркод загвар өмсөгчийн сургуульд орсон юм. Тэд намайг хэтэрхий хүүхэд шиг бас тачаангуй биш байна гэж байлаа. Гэсэн ч итгэмээргүй зүйл болж би Playboy клубт ажилд орсон шүү. Би өөрийгөө хэзээ ч тачаангуй эмэгтэй гэж харж байгаагүй. Харин тэд миний давуу талыг илрүүлж чадсан. Би тайзны нэртэй болж олонд танил болсон, гайхалтай. Таны харж байгаа энэ зураг бол 60 гарсан Playboy модель Хелена.”


3.    Мэрилин Коль Луис 65 настай
1972 оны нэгдүгээр сарын Playboy модель
“Намайг худалдагч хийдэг байхад миний нэг найз Лондонд ирсэн юм. Тэр надад “Нэг клуб байгаа юм. Чиний хийх ажил зүгээр л инээмсэглэх. Цалин өндөр” гэж хэллээ. Би түүний саналыг зөвшөөрч тэр газар шалгаруулалтанд оров. Тэгээд л би Playboy-ийн бүжин болсон юм даа. Намайг энэ шалгаруулалтад тэнцүүлсэн Лондонгийн Playboy клубын менежер Виктор Луистай хожим нь би хуримаа хийсэн.”


4.    Жанет Лупо 64 настай
1975 оны арваннэгдүгээр сарын Playboy модель
“Би Нью-Жерсид байрлах Playboy клубт ажилладаг байлаа. Энд жинхэнэ гэр бүл байсан. Миний хамгийн анхны Playboy зураг авалт “эмээгийн дотуур өмд” өмсч авахуулсан зураг байлаа. Энэ зурагны дараа би маш алдартай болсон”


5.    Лаура Олриж 59 настай
1976 оны хоёрдугаар сарын Playboy модель
“Би бүх эрчүүдийг сайхан хүүхэнд нугасгүй гэж боддог байлаа. Тухайн үед сайхан хүүхнүүдийг ганц таниулдаг нь Playboy сэтгүүл байсан шүү дээ. Гэвч миний нөхөр л ганцаараа Playboy бол хог гэж үздэг, гэтэл би, түүний эхнэр нь Playboy модель байв. Нэг өдөр миний том охин Лили аавынхаа орон доороос миний зурагтай Playboy сэтгүүлийг олж харсан байсан. Тэгээд л би хоёр охиндоо “Ээж нь Playboy модель” гэдгээ хэлсэн. Тэд ч үүнийг маш сайхан хүлээж авсан бөгөөд одоо хоёулаа загварын ертөнцөд ажиллаж байна. Том охин Лили маань Викториа Секретийн сахиусан тэнгэр. Нөхөр маань яасан гэж үү? Бид салсан.”


6.    Кандес Жордан 60 настай
1979 оны арванхоёрдугаар сарын Playboy модель
“Би Иллиноисд ахлах сургуулиа төгсөөд Саинт Луисын их сургуульд солилцоогоор сурахаар болсон юм. Тэнд би Playboy модель болсон. Playboy сэтгүүлийн үнэнч уншигчдаар үнэхээр бахархмаар шүү.”


Э.Энхчимэг


Playboy сэтгүүлийн анхны модель 60 жилийн дараа дахин зургаа авахуулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.