“Miss Mongolia Worldwide” холбооны тэргүүн мисс Д.Долгионы санаачлагаар “Miss Mongolia Worldwide 2016” тэмцээн явагдаж байгаа бөгөөд энэ сарын 5-нд буюу өнөөдөр финалын шоу нь болох аж.
Тэмцээний ялагч нь “Miss World Peace”, “Miss Globe International”, “Miss Bikini Universe”, “Miss Nations of The World”, “Charity Queen of One Power International “зэрэг таван тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох боломжтойгоороо бусад миссийн тэмцээнүүдээс ялгаатай юм. Финалын шатанд 10-н охин шалгарч үлдсэн бөгөөд өнөөдөр Corporate зочид буудлын Convetion center-т 19-н цагаас болох тул гоо сайхны марафонд өрсөлдөж буй бүсгүйчүүдээ дэмжин хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ц.Соёл-Эрдэнэ miss.mn