Дуучин А.Хишигдалайгийн хайрлаад “ханаагүй” амраг гундуухан явна

13344594_289113098089795_4501486848832008715_n“UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучдын нэг бол А.Хишигдалай. Тэрбээр анх эгдүүтэй бяцхан охины төрхөөр урлагийн тайзнаа гарч ирсэн ч, одоо өөрийгөө хэр зэрэг чадварлаг уран бүтээлч басхүү царайлаг сайхан бүсгүй болсноо бардам харуулж яваа гэлцдэг. “Royal music” продакшинтай 200 саяын гэрээ хийсэн залуу дуучин маань энд тэндхийн шоу тоглолт хэсч, бусдын гарыг царайчлахааргүй хэмжээнд хэдийнэ хүрсэн гэдгээ харин ч баттай илэрхийлдэг.

Мөн өнгөрсөн хугацаанд олны танил хэд хэдэн залуустай нэр холбогдоод авсан А.Хишигдалай энэ бүхнийгээ төдий л ойшоож үздэггүй гэх. Жил гаруйхны өмнө жинхэнэ хайраа олсон тухайгаа олонд зарлаж, “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай үерхэж дотноссон тэрбээр төд удалгүй хамтран амьдарч эхэлсэн түүхтэй. Хайртай залуудаа зориулан “Хайрлаад, хайрлаад ханамгүй хамгийн сайхан хайр минь” хэмээн үзэглэж, халуухан зургаа олонд дэлгэсэн түүний сэтгэл нэг л өдөр хөсөр хаягдаж халуухан амраг нь мисс Ю.Балжидмааг дагаад арилсан.

Энэ бүхний дараа чамгүй гуньж гутарсан дуучин А.Хишигдалай саяхнаас сэтгэлээ татаж, уран бүтээл төдийгүй гадаад төрхөндөө ч эрс өөрчлөлтийг хийгээд байгаа. Харин мисс хүүхэнд унаж тусталаа дурлаж, хайрын шүлгээ тэрлэж явсан дуучин А.Гантулга төдөлгүй өөрөө хаягдаж хоцорсон гэдэг юм билээ. Хайр дурлалын бүтэлгүйхэн мананд “төөрсөн” тэрбээр уран бүтээлээсээ завсарлага авч, сахал үсээ ургуулан хөдөөгүүр зугаалж яваа гэнэ лээ.

ieihqjpppv

Б.Содон

www.breakingnews.mn


Дуучин А.Хишигдалайгийн хайрлаад “ханаагүй” амраг гундуухан явна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Zochin Огноо: 6 August 2016 Reply

Bolj tegj baijl oilgono muusai banzal erchuud

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.