Эдгээр сайхан эмэгтэйн хувьд цаг хугацаа зогсчихсон юм болов уу гэлтэй байдаг. Тэджил бүр л цэл залуу, үзэсгэлэнт сайхнаараа улаан хивсэн дээгүүр алхаж явдаг. Үрчлээ сууж, цал буурал болдог цорын ганц газар нь зураг авалтын талбай.
Николь Кидман
“Нуурын оргил” кино, 2017 онд дэлгэцнээ гарна
48 настай Николь жирийн амьдралдаа мөнхийн гэлтэй залуу насаа хадгалахыг эрмэлздэг ч, кинонд тоглохын тулд тэр яахаас ч буцдаггүй. Мөрдөгчийн тухай “Нуурын оргил” киноны зураг авалтын үеэр авсан фото зургууд саяхан Сүлжээнд тавигджээ. Николь нас явсан цал буурал эмэгтэйн дүрд тоглосон байна.
Женнифер Энистон
“Бялуу”(2014)
Мөнхийн залуу, бас дээр нь өөдрөг бодолтой явдаг Женнифер Энистон “Бялуу” киноны дүрд тоглохдоо хачин өөр болжээ. Тэр энэ кинонд автын осолд орсны дараа сэтгэл санааны гутрал, өвдөлтөд шаналж байгаа эмэгтэй болж тоглосон юм.
Мерил Стрип
“Ойн гүн рүү явах тусам… (2014)
Хуучны сонгодог үлгэрийн сэдэвтэй энэ кинонд Мерил Стрип ямар ч ид шид хэрэглэлгүйгээр хэнийг ч айлгаж чадах маш аймаар царайтай хорон санаат шулам болж тогложээ.
Тильда Суинтон
“Гранд Будапешт” зочид буудал (2014)
Тильда кинонд тоглохын тулд ямар ч зоримог туршилтаас эмээж байгаагүй, гэвч маш маягтай 84 настай бэлбэсэн эмэгтэй жүжигчний хувьд хамгийн зоримог дүр болсон гэлтэй.
Эмма Томпсон
“Миний аймаар асрагч”,2005
Асрагч Макфи бол харахад аймаар ч, сайхан сэтгэлтэй, дээр нь жинхэнэ шидтэн! Шидтэн эмэгтэйчүүд арай аятайхан харагддаг хэмээн хүмүүс боддог байх л даа. Гэвч онцгой тохиолдол гэж байдаг даг аа.
Кейт Уинслет
“Дуудан уншигч”,(2008)
Буурал үстэй, үрчлээ суусан ч, “Оскар”-тай. Түүхэн сэдэвтэй кинонд цэргийн хуарангийн харгалзагчийн дүрд тоглосноор Кейт анх энэ шагнал авсан юм.
Мила Йовович
“Хорлогчид6”, (2016 онд дэлгэцнээ гарна)
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Мила Instagram-днэг ер бусын зураг тавьсан бөгөөд энэ нь 85 настай эмгэний зураг! “Ямар ч будалтгүй” хэмээн тэр зургийнхаа дор хошигнон бичсэн байдаг. “Хорлогчид” киноны зургаадугаар ангид тоглосон маань намайг ингэж “хөгшрүүлчихсэн юм” гэж тэр хэлжээ. Түүний хэлснээр, нүүр будахад дөрвөн цаг шаардагдсан байна.
Вайнона Райдер
“Хайчин гарт Эдвард”, (1990)
Энэ кинонд тоглох үед Вайнона ердөө 18 настай байсан ч, Жонни Депптэй хамт кинонд тоглохын тулд хөгшин эмээ болохоос ч айгаагүй ажээ.
Жулианна Мур
“Цаг”, (2002)
55 настай Мур дэлгэцэн дээр л хөгшин харагддаг. Харин бодит амьдралд шаргал үстэй од 30 жилийн өмнөх шигээ л байна.
Женнифер Коннелли
“Оюуны тоглоом”, (2001)
Киноны зураг авалтын үеэр Женнифер өөрийн ирээдүйн нөхөр, жүжигчин Пол Беттанитай учирсан бөгөөд сайхан бүсгүйн муухай нүүр засалт хамтран тоглогчид нь саад болоогүй юм. “Хоёрдугаар зэргийн эмэгтэйн шилдэг дүр”-ийн төрөлд Коннели шалгарсанд ч тэр бас гайхаагүй ажээ.
Хелена Бонем Картер
“Том загас”, (2003)
Дүрд хувирахын мастер энэ жүжигчин киноны дүрээрээ хэний ч гайхлыг төрүүлэхээ аль хэдийнэ больжээ. Хуучин нөхөр Тим Бертоны кинонуудын тухай ярих юм бол, эдгээр кинонд Хелена хамгийн зэрлэг дүрд тоглохоос ч буцаагүй юм.
Деми Мур
“Өө сэвгүй”, (2007)
Цэрэг Жейний дүрд тоглохын тулд Деми үсээ мулз хусуулж байсан бол жинхэнэ дээрэм тонуулын тухай энэ кинонд буурал парик өмсөж, үрчлээ суулгуулсан юм.
Наоми Уоттс
«Ж.Эдгар» (2011)
Клинт Иствудийн улс төрийн сэдэвтэй энэ кинонд Наоми, түүний хамтран тоглогч Леонардо Ди Каприо, Арми Хаммер гээд л бүгдийг нь буурал болгодог. Юу гэвэл, киноны үйл явдал 60 жилийн турш үргэлжилдэг юм.
Моника Беллуччи
“Хирсний улирал”, 2012
Турк-Ираны энэ кинонд тас хар үстэй жүжигчин хөгширч, бууралтсан байдаг.
Лора Линни
“Доктор Кинси”, (2004)
52 хүрсэн ч гайхалтай сайхан харагддаг энэ жүжигчин бас л сайн тоглосоор байгаа. Кинонд тоглохын тулд Лора гадаад төрхөө хоёрдугаар зэрэгт тавихад хэзээ ч бэлэн байдаг.
С.Инда