Ц.Мөнхзул 11, О.Гүндэгмаа 12 дугаар байрт орлоо

“Рио-2016” олимп Бразил улсын Рио Де Жанейро хотод гурав дахь өдрөө  үргэлжилж байгаа билээ. Тамирчдын салхийг хагалж жүдоч Д.Сумъяа 57 кг жинд барилдан мөнгөн медаль хүртсэн. Үүнийг үргэлжлүүлэх тамирчдыг ОУХМ О.Гүндэгмааг гэж байсан ч тэр нь талаар болжээ.

24 25

Буудлагын спорт гар бууны 25 метрийн дасгалд ОУХМ Ц.Мөнхзул, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ОУХМ О.Гүндэгмаа нар өрсөлдлөө.

Нийт 60 сум буудсан урьдчилсан буудлагад ОУХМ Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа  579 оноогоор 12 дугаар байрт шалгарлаа.

Ийнхүү манай хоёр тамирчин финалд шалгарч чадсангүй, тэмцээнээ дуусгалаа.

“Рио-2016”: Ц.Мөнхзул 11, О.Гүндэгмаа 12 дугаар байрт орлоо


Ц.Мөнхзул 11, О.Гүндэгмаа 12 дугаар байрт орлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.