Ann Colagiovanni гэх эмээ 97 насандаа ахлах сургуулиа дүүргэн дипломаа гардан авлаа. Тэрээр 17 настайдаа сургуулиасаа гарч аавынхаа ажилд тусладаг болсон байна. 1930-1960 оны хооронд ажиллаж байх хугацаандаа хуримаа хийн өдгөө хоёр охин, 11 ачтай өнөр өтгөн айл болжээ.
Энэ жил эмээгийн ач хүү нь мөн ахлах сургуулиа төгсөн дипломоо гардаж авч байгаа юм байна. Ann Colagiovanni эмээ “Ямартай ч би аавынхаа хүслийг биелүүлж чадлаа” хэмээжээ. 78 жилийн дараа хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан эмээдээ баяр хүргэе.
www.times.mn