Хамгийн үзэсгэлэнтэй еврей бүсгүйчүүд

Гайхалтай ухаанаараа алдаатай еврей хүмүүсийн тухайд тэднийг алдаршуулж байдаг өөр нэгэн зүйл нь эрт цагаас гоо үзэсгэлэнгээрээ алдартай байсан еврей эмэгтэйчүүд билээ. Үндэстний баялаг түүхийнхээ улмаас гадаад дүр төрхийн хувьд маш ялгаатай еврей бүсгүйчүүдийн дунд тод хүрэн үстнүүдээс гадна төрөлхийн шаргал үстэй бүсгүйчүүд ч бий. Дараах еврей бүсгүйчүүд дэлхий дахинаа авьяас чадвараараа гайхагдахын хамт эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн төгс төгөлдөр жишээ болсон хүмүүс юм.
Mila Kunis 
1Америкийн жүжигчин энэ бүсгүй 1983 онд Украйнд еврей гэр бүлд төрсөн бөгөөд 1991 онд гэр бүлээрээ Америк руу цагаачилж, Нью Йорк хотноо амьдрах болжээ. Түүний бүтээсэн хамгийн алдартай дүрүүдийн нэг нь өөр нэгэн алдартай еврей бүсгүй Natalie Portman-тай хамт тоглосон “Black Swan” кино юм.
Lauren Bacall 

2Өвөрмөц дуу хоолой, дур булаам төрхөөрөө алдартай энэ эмэгтэй Холливудын түүхэн дэх хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан. Түүний эцэг эх нь хоёулаа еврей хүмүүс байжээ.
Amanda Peet

3Америкийн тайз, дэлгэц, телевизийн жүжигчин энэ эмэгтэйн ээж нь еврей хүн юм.
Rachel Weisz

4Лондонд төрсөн энэ эмэгтэйн эцэг эх хоёулаа еврей хүмүүс байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө нацистуудаас зугтаж, Их Британи руу дүрвэжээ.
Hedy Lamarr 
5Австри-Америк зохион бүтээгч, жүжигчин 1914 онд Вена хотноо еврей гэр бүлд төржээ. Тэрээр 1933 оны Ecstasy кинонд урт хугацааны нүцгэн үзэгдэлд тоглосон нь түүнийг ихэд алдаршуулсан байна.
Gwyneth Paltrow

6
Еврей эцэгтэй энэ эмэгтэй өөрийгөө еврей хүн гэж үздэг төдийгүй хүүхдүүдээ еврейн шашин уламжлалаар хүмүүжүүлдэг.
Jennifer Connelly 

7Америкийн жүжигчин энэ эмэгтэй Нью Йорк мужийн Кайро хэмээх жижигхэн хотод төрсөн бөгөөд түүний ээж нь еврей хүн байсан ба тэдний гэр бүл Польшоос цагаачилж ирсэн юм байна.
Goldie Hawn

8Жүжигчин, продюсер, найруулагч энэ эмэгтэй 1945 онд Вашингтонд төржээ. Түүний ээж нь Унгарын цагаач гэр бүлээс гаралтай еврей хүн байжээ.
Майя Плисецкая

9Зөвлөлт Оросын балетын бүжигчин, бүжиг дэглээч энэ эмэгтэй бол ХХ зууны хамгийн агуу балетчдын нэг. Тэрээр Москагийн нэр хүндтэй еврей гэр бүлд мэндэлсэн юм байна.Майя Плисецкая

Melanie Laurent

10Францын жүжигчин энэ эмэгтэй 1983 онд Парис хотноо еврей гэр бүлд төржээ.
Sarah Michelle Gellar 

11Америкийн жүжигчин, продюсер энэ эмэгтэйн эцэг эх хоёулаа еврей хүмүүс бөгөөд тэрээр тэдний ганц охин юм байна.
Scarlett Johansson

12Өнөөгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэгддэг энэ бүсгүйн эцэг нь дани удмын хүн бол эх нь еврей хүн ажээ. Тэдний өвөг дээдэс Минскээс АНУ руу цагаачилж ирсэн юм байна. Хэдий Зул сарын баярыг үргэлж тэмдэглэдэг ч Scarlett өөрийгөө еврей хүн гэж үздэг.
Элина Быстрицкая

13ЗХУ-ын Киев хотноо төрсөн энэ эмэгтэй Зөвлөлт Орос улсын алдартай жүжигчдийн нэг. Киев хотын уугуул тэрээр еврей гэр бүлд төрсөн.
Gal Gadot

14Израйлийн жүжигчин, загвар өмсөгч энэ бүсгүйн эцэг эх Израйльд төрсөн ч өвөг дээдэс нь Европын еврей цагаачид байжээ.
Natalie Portman 

151981 онд Йерусалимд еврей гэр бүлд төрсөн энэ эмэгтэй Америк, Израйлийн хос иргэншилтэй. Түүний нөхөр, Францын бүжигчин, бүжиг дэглээч Benjamin Millepied нь мөн еврей удамтай бөгөөд тэдний хурим еврейн уламжлалаар хийгджээ.
Тамара Гвердцители 

16Дуучин, хөгжмийн зохиолч энэ эмэгтэй 1962 онд Тбилист төрсөн бөгөөд эцэг нь Гүржийн эртний сурвалжит гэр бүлээс гаралтай бол эх нь еврей хүн юм байна.
Elizabeth Taylor 
171932 онд Лондон хотноо төрсөн Британи-Америк жүжигчин эмэгтэйн эцэг нь еврей гаралтай, эх нь швейцарь хүн юм байна. Тэрээр христийн шашны хүмүүжлээр хүмүүжсэн ч 27 настайдаа еврейн шашинтан болжээ.
Candice Night 

18Америкийн дуучин, ая зохиогч энэ эмэгтэй 1971 онд Нью Йорк хотноо Оросын эзэнт гүрнээс цагаачилж ирсэн еврей удмын гэр бүлд төржээ

Lilli Palmer 

19Германы жүжигчин энэ эмэгтэйн эцэг нь герман-еврей мэс засалч бол эх нь австри-еврей тайзны жүжигчин юм байна.
Eva Green 

20Францын жүжигчин бүсгүйн ээж нь Алжирын уугуул нэгэн бөгөөд эхийнхээ талаас тэрээр еврей хүн юм байна. Хэдийгээр тэрээр өөрийгөө еврей хүн гэдэг боловч тэрбээр еврейн шашнаар хүмүүжээгүй аж.

Хамгийн үзэсгэлэнтэй еврей бүсгүйчүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.