Нора: Гадныханд монгол модель ямар чадвартайг харуулж явна

Загвар өмсөгч Нораг телевизэд ярилцлага өгч байхыг үзээд түүнтэй ярилцахыг  хүслээ. Учир нь тэрбээр өвөрмөц содон дүр төрх, бие хаа, тайзны алхаа гишгээгээрээ бусдаасаа ялгараад зогсохгүй дэлхийн шилдэг моделиудтай энэ зэрэгцэж Монгол Улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулж яваа нэгэн.

Түүнийг олоход Фейсбүүк надад тусалж, түүнтэй холбогдон ярилцлага хийх хүсэлтээ уламжилсан. Тэрбээр тун найрсаг зөвшөөрсний дүнд ийнхүү Норатай ярилцлаа. 

Тэрбээр Сингапурын нэр хүндтэй “Diva model agency”, Миланы хамгийн томоохон загварын агентлаг болох “Flash model menegement agency”-т загвар өмсдөг юм билээ.

Тэрбээр “Энэ удаагийн ирэлтэндээ өөрийн авахуулсан зургуудаасаа 50-ыг нь ч юм уу сонгоод үзэсгэлэн гаргах санаатай байсан юм. Үзэсгэлэн гаргах ажлаа тайлагнаж, спонсор олох санаатай гурав, дөрвөн газраар ч орлоо. Зохиолын дуучдыг дэмждэг олон спонсор байгууллагууд байдаг юм шиг харагдсан. Гэтэл миний ажлыг дэмжиж, үзэсгэлэн гаргахад минь туслах байгууллага олдсонгүй. Гэхдээ ирэх гурван сард Монголдоо буцаж ирээд энэ үзэсгэлэнгээ заавал гаргах болно” гэж байв.

Түүний ярианаас хийж бүтээх өрнүүн их хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн. Ингээд Норагийн дотоод ертөнцөөр бидэнтэй цуг аялна уу.

- Өдрийн мэнд. Бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна.

- Баярлалаа. Би ч гэсэн та бүхэнтэй ярилцах болсондоо тун баяртай байна. Учир нь би INET.mn сайтын байнгын уншигч л даа. Интернетэд холбогдохоороо хамгийн түрүүнд танай сайт руу, дараа нь Facebook-рүүгээ ордог. Би гэрэл зураг авах маш их сонирхолтой. Тиймдээ ч танай сайт руу орж, зураг үздэг.

- Хамгийн түрүүнд уншигчиддаа өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу?

- Намайг Д.Оюун-Номин гэдэг. Би бол загвар өмсөгч. Миний загварын нэр Nora Dagva. Загвар өмсөөд 12 жил болж байна.1999 оноос 2004 он хүртэл Монголд загвар өмссөн. Түүнээс хойш одоог хүртэл гадаадад буюу Сингапур, Хонг-Конг, Шанхай, Парис, Миланд загвар өмсөж байна. Одоогийн байдлаар эх орондоо амрах гээд ирчихсэн байна. Одоо удахгүй буцна.

- Та анх загварын тайзнаа хэрхэн хөл тавьж байв?

- Анх 2000 оны “Гоёл” наадамд оролцож байсан. Гэхдээ би бусад моделиуд шиг ямар нэгэн загварын дамжаа, сургалт төгсөөгүй. Д.Болормаа эгчээс их зүйл сурсан. Эгчийн хувиар надад мэргэжлийн алхаа, пооз гээд олон зүйл зааж өгсөн. Түүнийг бодохдоо, энэ эгч шиг мундаг модель болох юмсан гэж хардаг байсан. Миний моделийн карьер гэвэл анх 2005 оноос эхэлсэн гэж боддог. Энэ онд би Сингапур явж, тэндэхийн “International agency”-д орсон. Анхны хийсэн том ажил гэвэл Сингапурыг сурталчилах зураг хуудаст зургаа авахуулах ажил байсан. Энэ зураг авалтад Бразил, Сингапур, Орос, Италийн топ моделидтай хамт зураг авалтад орсон. Тэгээд энэ постер маань Сингапур, Бээжингийн бүх гудамжуудын томоохон самбарт, энд тэндгүй өлгөгдсөн. Энэ ажлыг хийсэндээ би маш их урам зориг авсан. Учир нь олон охидоос би сонгогдож чадсан. Тэгээд Монголдоо ирээд хэсэг байж байгаад Сингапурын үндэсний их сургуульд сурахаар ахин явсан. Тэнд гурван жил сурч байх хугацаандаа давхар модель хийж байсан. Сингапур чинь Азийн загварын төв болсон гэдэг утгаараа орон орны алдартай моделиуд их ирнэ. Ер нь тэнд модель гэдэг хүн ажил ихтэй байдаг. Бас янз бүрийн олон брэндтэй, загварын шоу их болно. Тэгээд хоёр жилийн өмнө Сингапурт “Chanel”-ийн шоу болсон юм. Энэ шоунд мөн л адил олон моделиудаас сонгогдож, анхны Монгол модель “Chanel”-ийн шоунд загвар өмссөн. Бас энэ хавар “Hermes” брэндийн шоу хийсэн. Бас л олон зуун моделиудаас 10 модель шигшсэн. Үлдсэн 10 моделиос намайг сонгож, Азийг төлөөлж энэ шоунд оролцуулсан. Тэгээд миний онцлог гэвэл өндөр, нийтлэг биш төрхтэй. Монгол хүмүүсийн царайны онцлог бусад Азиудтай харьцуулахад арай өөр байдаг. Түүгээрээ давуу талтай юм болов уу гэж боддог. Энгийн үедээ сэгсийгээд л явж байдаг. Гэхдээ ажлаа хийсэн шиг хийж чадна. Тэгээд монгол охидуудаа, энд “Топ модель, топ модель” гээд нэг өргөмжлөлийн төлөө гүйхээсээ илүү өөрийгөө хөгжүүлээд, гадагшаа гараад сураасай гэж боддог юм.

- Тэр боломж хэр нээлттэй байдаг вэ?

- Бүх боломж нээлттэй байлгүй яахав. Эхлээд зохих хэмжээний гадаад хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ одоо монгол охидууд маань нэг үеэ бодвол гадаад хэл сайн сурчихсан, боловсролтой болсон юм шиг ээ. Зураг авалтад орж, олон зурагтай болох хэрэгтэй. Тэгээд авахуулсан зургаа гадаадын 10 агентлаг руу явуулахад, бүгд “YES” гэж хэлэхгүй ч нэг нь ч гэсэн нааштай хариу өгөхийг үгүйсгэхгүй шүү дээ. Манайд үнэхээр гоё, гоё модель охид байж л байгаа.

- Тэгвэл таны Сингапурт загвар өмсөх боломж хэрхэн нээгдэж байсан бол?

- Тэр үед монгол залуучууд Сингапурт сурахаар их явдаг байсан. Манай эгч Сингапур луу сурахаар явсан юм. Эгч минь бас загвар өмсдөг л дөө. Тэгээд эгч тэндэхийн загварын агентлагт орсон. Эгч хичээл ихтэй болохоор давхар загвар өмсөх хэцүү байсан. Тэгээд эгч надад Сингапурт загвар өмсөх нээлттэй байдаг, энд ирээч ээ гэж санал болгосон. Тэгээд 2005 онд эгчийнхээ хэлсэнээр, тэнд очсон.

- Та үндсэн мэргэжлээрээ ажилласан уу? 

- Арван жилд байхдаа загвар зохион бүтээгч болох сонирхолтой байсан. Гэтэл  яагаад ч юм сонгосон мэргэжил маань бизнесийн чиглэл. Гэхдээ мэргэжлээрээ ажиллах бодолгүй байна. Одоо бас стилистийг их сонирхож байгаа. Цаашид энэ чиглэлээр сурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

- Таны амьдралын хэв маяг Монголд бас гадаадад ямар байдаг вэ?

- Тэнд сураад, ажлаа хийх үед маш их ачаалалтай байдаг. Ийш тийшээ дандаа яарч гүйнэ. Сул тал нь хоцрох гээд байдаг. Гэхдээ нэг давуу тал нь хаана ч, ямар ч шинэ газар очсон төөрдөггүй. Багадаа би айлд ер хонож чаддагүй хүүхэд байсан. Харин одоо байгаа орчиндоо амархан дасан зохицож чаддаг болжээ. Ямар ч хүнтэй яриад аргыг нь олж чаддаг болсон. Магадгүй хэдэн жилийн дараа миний амьдралын хэв маяг тогтоод арай өөр болох л байх. Одоо бол миний хувцас чемодон дотроо л байгаа. Нэг газар удаан байж чаддагүй. Орчиноо байнга солих хүсэлтэй болчихсон.

- Тэгвэл таны зан чанар, дотоод ертөнц ямар  бол? 

- Яг одоо би тийм зантай гээд өөрийгөө тодорхойлж чадахгүй байна. Өөрийгөө дайчин гэж боддог.

- Бусад моделиудаас ялгарах таны онцлог, давуу тал?

- Би өөрийнхөө онцлогийг мэддэг, мэдэрдэг. Өөрийгөө олчихсон. Жишээ нь яаж зураг авахуулбал гоё гарах вэ гэдэг ч юм уу, юу хүсдэгээ мэддэг. Энэ нь миний давуу тал. Мөн би аливаад чин сэтгэлээсээ, өөриймсөг хандаж чаддаг. Хэн нэгэнтэй хамтран ажиллахад дараа нь Нора муу байсан гэсэн нэг ч үг би сонсож байгаагүй. Ажлаа хийх үедээ хийгээд, дараа нь найз ч болж чаддаг.

- Нора найз залуутай юу?

- Найз залуутай. Худлаа, худлаа найз залуугүй /инээв/.

- Энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлье.

- Нэг газар удаан байдаггүй болохоор одоохондоо найз залуутай болох зав байхгүй байгаа. Би хүнтэй нэг, хоёр сар найзлаж байгаад болиод, ахиад найзлаад явахыг хүсдэггүй. Одоогийн байдлаар эхний нэг, хоёр жилдээ шаргуу, дайчин ажиллаад дараа нь хувийн амьдралдаа анхаарна гэж төлөвлөж байна. Найз залуутай болвол насаараа л хамт байна шүү дээ.

- Гадаад хүнтэй болзож үзсэн үү?

- Үзсэн.

- Монгол залуутай харьцуулахад, ялгаа нь юу байна?

- Манай монгол залуус бүсгүйчүүдээ гоё болзоонд урьж мэддэггүй. Италид гэхэд, залуучууд нь нэг парти дээр хоорондоо танилцаад юм яриад, үнэхээр бие биедээ таалагдвал утсыг нь авдаг. Тэгээд маргааш нь залуу нь “Чамайг оройн хоолонд урьж болох уу” гэж мессеж бичдэг. Нэг үгээр хэлбэл, бүх зүйлийг дараалалтайгаар, бие биедээ соёлтой ханддаг. Тэгээд тэд болзсон л бол цагаасаа хэн нь ч, хэзээ ч хоцордоггүй. Эрчүүд нь цэцэг өгөөд ч юм уу романтик байдалтай болзохыг илүүд хүсдэг. Олон жилийн дээд соёлоо дагаад ч тэр үү, урлаг хөгжсөн болоод ч тэр үү нэр хүндтэй, боловсролтой эр хүн болгон бүсгүйчүүдэд эмэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж чаддаг. Харин монгол залуус маань шууд л машинд суучих, хоол идий, амралтанд явъя, шоудах уу гээд нэг л сонин асуудаг. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн болзлоо гэж бодоход тэд хамгийн гоё, дэгжин хувцаслаж болзоондоо ирдэг. Болзлоо гээд заавал найз охин, найз залуу болох албагүй. Хамгийн эхэнд үзэл бодлоо хуваалцаж, бие биедээ гоё харагдахыг урьтал болгодог. Монголд зарим газар аятайхан хувцас өмсөөд явахад ч хэрэг алга болчихож. Миний нэг эмзэглэж явдаг зүйл бол монголд хаа сайгүй тамхи ширхэглэж зардаг. Манай орны уур амьсгалын онцлог их хүйтэн. Бусад орон шиг гадаа гараад, зүлгэн дээр суух ямар ч боломж байхгүй. Гэрээс гараад нэг газар л найзууд уулзана. Орсон газарт нь эргэн тойронд хүмүүс тамхи татна. Тэр хүн нэг удаадаа тэвчинэ. Дараа нь ахиад тэвчинэ. Сүүлдээ дасна, дуртай болно. Эцэст нь тамхичин болдог. Тиймээс кофе шоп, бар, рестораны газарт тамхи татуулахгүй байх хэрэгтэй.

- Жаахан хөгжилтэй асуулт асуумаар санагдлаа. Гаднынхны  шоудалт ямар бэ?

- Шоу гэдэг утга нь арай өөр л дөө. Найзууд хоорондоо уулзаад юм ярьж, бага зэрэг ууж суудаг. Харин энд “Уу, уу” гээд л бие биенээ архиар их шахаж гардаг. Олон жил уулзаагүй тусам их уух ёстой юм шиг шахдаг. Уухгүй бол найз биш гээд л. Залуус нь шоудахдаа хамгийн гоё, дэгжин хувцасаа өмсөөд, хамгийн дотны найзуудтайгаа гардаг. Орчин нь шал өөр. Тэнд залуус нь үйлчилгээний газруудад тамхи татдаггүй болохоор ингэж хувцасладаг юм. Харин монголд ямар ч гоё даашинз өмсөөд гарсан маргааш нь нэвширсэн тамхи үнэртдэг. Тиймээс ямар ч хувцас өмсөөд гарсан хамаагүй гээд өмссөн хувцастайгаа л  гарчихдаг. Бар, ресторанд л тамхи татахыг хориглочих юм бол гоё хувцасаа өмсөөд гарах гоё биз дээ.

- Та олны дунд хэр чөлөөтэй байдаг вэ?

- Би их хээгүй хүн л дээ. Загвар өмсөгч гэхээр л нүүрээ будсан, үсээ ороосон хүн мэт хардаг. Би ёстой тийм биш. Ажлаа хийх үедээ л тийм болдог. Манай монгол загвар өмсөгчид зарим нь ард түмний модель болчихоод байна ш дээ. Тайзан дээр аятайхан, зөв алхаж чадахгүй, камерны өмнө зургаа даруулж чадахгүй байж гадуур нэг л хөөрхөн сайхан, гунхсан хүүхэн гудмаар яваад байдаг. Юу ч хийдэг юм бүү мэд. Тэгсэнээс зүгээр сэгсийгээд явж байсан нь дээр. Өвөл гудамжинд гоё сайхан харагдлаа гээд хэнд хэрэгтэй юм. Дулаахан л явж байвал мянган лан шүү дээ.

- Нэг асуулт онцлон асуумаар байна. Та Монголдоо карьер хөөгөөд явбал аль хэдийн гараад ирэх байх. Яагаад зөвхөн гадаадад загвар өмсөж байна вэ?

- Монголын загварын ертөнц хөгжөөгүй байна л даа. Нэг үгээр хэлбэл, жижигхэн, ядуу байгаа. Гадаадад миний хийсэн ажил болгонд цалин өгдөг. Хөдөлмөрийг минь үнэлж чаддаг гэсэн үг. Харин монголд намайг үнэлэх ажил байхгүй байна. Манайх бэлэн хувцасны их цөөхөн брэндтэй. Тийм болохоор энд ажиллах хэцүү байгаа юм.

- Таны бодлоор Монголын загварын ертөнцийг хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?

- Бид Монгол үндэсний өөрсдийн гэсэн олон брэндтэй болох хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол гар аргаар хувцас хийгээд байна л даа. Хөгжиж л явна. Гадаадад загвар өмсөхөө болиод Монголдоо өмсөнө гэхээр жилд нэг л удаа “Гоёл” наадамд орно. Хааяа нэг жижиг загварын шоунд орно. Тэгэхээр би хэдэн төгрөх олох уу. Хэцүү байгаа биз. Тийм болохоор би одоогийн байдлаар Монголд ажиллах боломжгүй байна. Өөрийгөө хөгжүүлж, юм сурч ирээд өөрөө юм хийхийг хүсч байна.

- Таны хамгийн том амжилт юу вэ?

- Би Миланд загвар өмсөж байгаа анхны монгол модель. Бас “Chanel”-ийн шоунд оролцсон анхны монгол загвар өмсөгч. Миний хийсэн ажил болгон хамгийн том амжилт болов уу. Тэнд анх очоод ээмэг, зүүлтний брэндийн нүүр царай болж, олон сурталчилгаанд зураг авахуулсан. Тэгээд анхны гэдгээ нэг их тодотгохыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь тэдэнд монгол модель ямар чадвар, чадалтай, мэдрэмжтэй вэ гэдгийг харуулж чадсан.

- Монголд жилд маш олон мисс, топ моделиуд тодордог. Та үүнийг юу гэж боддог вэ? 

- “Гоёл” наадам гэхэд зүгээр л нэг хэдэн моделиуд авчираад алхуулаад, топ модель гэдэг шагнал өгдөг. Зарим хүмүүс топ модель гэдэг нэрээ дааж чадаж байна уу, үгүй юү. Гадаадад топ модель гэдэг ойлголт шал өөр байдаг л даа. Олон улсын international моделиудыг үнэхээр шилдэг, супер модель гэдэг. Монголд супер модель гэдэг утга ч алга. Ойлголт ч алга. Зүгээр л хэдэн моделиудыг топ модель гэж өргөмжилдөг. Гадаадад бол би ч топ модель. Манай агентлагийн охид ч топ модель. Яагаад гэвэл бид улс болгонд очиж загвар өмсдөг. Өөрөөр хэлбэл тухайн агентлагтаа шилэгдээд орж байна гэдэг өөрөө маш том амжилт юм.

- Хүн амьдрал дээр их, бага хэмжээгээр алддаг нь амьдралын хууль. Таны хувьд өнгөрсөн амьдралдаа алдсан үе байдаг уу?

- Өнгөрсөн л бол өнгөрсөн. Хүн өнгөрснөө харж биш ирээдүйгээ харж амьдрах ёстой. Гэхдээ өнгөрснөөсөө суралцах хэрэгтэй. Хүн бүрийн өнгөрсөн 100 хувь “perfect” биш шүү дээ. Түүнтэй адил миний амьдрал ч бас бусдын нэгэн адил жирийн. Түүнээс биш би амьдралдаа алдчихлаа, тэрийг ингэчихлээ гээд учиргүй бодож, шаналдаггүй. Өнгөрсөн амьдралынхаа сайн сайхан дурсамжийг бодож амьдардаг. Бүгдийг болно болноо л гэж хардаг. Алдаагаа бодохыг ч хүсдэгггүй. Гэхдээ алдаагаа давтахгүйг хичээдэг.

- Таны хувьд найзын тодорхойлолт юу вэ?

- Би байнга ийш, тийшээ явдаг болохоор олон найзтай. Гэхдээ би тийм ч халамжтай найз биш. Зарим хүмүүс намайг “Чи ёстой сонин өөр болчихсон, их зантай болчихсон, зурагтаар гарч байхыг чинь харсан. Над руу яриагүй. Дэлгүүрт явж байгаад намайг хараагүй” гэдэг. Тэгэхээр нь би “Чи тэгвэл намайг дуудахгүй яасан юм бэ. Би хараа муутай ш дээ” гэж хэлэх жишээтэй. Сэтгэл дотор найз байх нь гоё юм уу. Тэрнээс биш “Миний найз, миний найз” гээд өдөр, шөнөгүй хамт байгаад тэрийгээ муулаад, дээрэлхээд ч юм уу хамт байх нь найз гэдэг утга биш л дээ. Найзууд бие биенээ дотроо хайрлаж, хүндэлж, урам өгч, зөв тал руу нь хөтөлдөг байх хэрэгтэй гэж боддог.

- Удахгүй шинэ он гарах гэж байна. Та шинэ оныг хэрхэн угтах төлөвлөгөөтэй байна вэ?

- Шинэ оныг Парист угтах бодолтой байгаа. Парист байдаг найзын маань гэрийнхэн нь намайг урьсан. Би урьд нь Кристмасын баярыг тэмдэглэж үзээгүй л дээ. Тиймээс энэ гоё баярыг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөөгөөтэй байгаа. Ирэх нэгдүгээр сард Миланд очиж, ажлаа эхлүүлнэ. Харин Монголдоо гуравдугаар сарын сүүлчээр галлерейн ажлаар буцаж ирэх байх.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье танд. 

 

Ц.Зэндмэнэ-Эрдэнэ/www.INET.mnпродвижение сайтов в ростовераскруткарекламная кампания в интернетепрограмма для взлома паролей вконтакте онлайнаквалоо отдыхкредит наличными с плохой кредитной историей москваcasino online affiliate programbangladeshi escorts in dubaikumarhane oyunlariMfortune casinoкилиманджаро тур отзывыконрад радиаторыденьги в долг под расписку в абаканеденьги в долг без справки о доходахправила восхождени¤ на килиманджаротанзани¤ цены на путевкиaltezza travelкупить зденек вагнер африканское сафари ценаparty caricature nyгорячие туры в тайландинтернет магазин посуда москваsketch me onlineрадиаторы конвекторыserm этотаунхаус в санкт-петербургетрихомониаз чем лечитьsextoys discount


Нора: Гадныханд монгол модель ямар чадвартайг харуулж явна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.