Сүүлийн хэдэн өдрийн турш инстаграм орчинд Жастин Биебер өөрийн шинэхэн найз охинтойгоо татуулсан зургаа цацан олны хэл аманд багагүй өртөөд байгаа билээ. Түүний 17 настай Сифиа Ричие хэмээх охинтой болзож байгаа, хамт гадуур явж байгаа зургийг папарацчид авч, тэдний харилцааны талаар сайн муу янз бүрийн л зүйлийг бичиж байгаа юм.
Харин Жастины шүтэн бишрэгчид Селенаг өрөвдөн, Жастины хамт зургаа авахуулсан охинд тийм ч сайн хандахгүй байгаа аж. Тэд янз бүрийн уурласан, Селенаг өрөвдсөн коммент бичсэн байна. Үүний хариуд Жастин “Хэрвээ та нар миний шүтэн бичрэгчид мөн л юм бол надад таалагддаг хүнийг ингэж хэлэх хэрэггүй, үгүй бол би өөрийн инстаграммаа хувийн тохиргоотой болгоно” хэмээн бичжээ.
Энэ бүхнийг чимээгүй ажиглаж байсан Селена “ Хэрвээ чи үзэн ядаж байгаа фэнүүдээ зогсоож, зохицуулж чадахгүй юм бол наад зургаа нийтлэхгүй л байлдаа. Тэрнээс биш битгий шүтэн бишрэгчид рүү гээ дайраад бай. Тэд чамд хайртай. Чамайг үргэлж дэмждэг” хэмээн бичсэн байна.