Жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн УСК гарна

Риогийн олимпиос мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргасан жүдочД.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Цагаан хадаг” УСК тун удахгүй үзэгчдэд хүрэх ажээ.

Тус киног “Хүлэгү пикчерс” кино компанийн уран бүтээлчид хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа юм байна.  Харин гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглож байгаа тухай мэдээлэл бий. Мөн кино зохиолыг Т.Номуунзул туурвижээ.

“Цагаан хадаг” киногоор тамирчин хүний нөр их хөдөлмөр, энгийн үзэгчдийн төсөөлж үзээгүй хатуу бэрх даваа, тэдний хүсэл мөрөөдлийг харуулах аж.

“Хүлэгү пикчерс”-ийн мэдээлснээр тэд спортын сэдвийг онцлон харж “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн уг киног бүтээсэн байна.

 

Трэйлер:


Жүдоч Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн УСК гарна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.