Кен Уорф: Диана гүнжийн үхэлд согтуу жолооч буруутай

f4e271765912a99foriginalДиана гүнжийн бие хамгаалагч Кен Уорф гүнжийн амьдралын сүүлчийн мөчүүд болон олонд төдийлөн ил болоогүй нууцын талаар анх удаа ам нээлээ. Тэрбээр Диана гүнжийн бие хамгаалагчаар 16 жил, гүнжийг нас барсны дараа түүний хөвгүүдийн бие хамгаалагчаар ажиллажээ. Английн хааны гэр бүлийн бие хамгаалагчаар ажиллахдаа харсан нууцуудын талаар тэрбээр “Daily Mail” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ярилцлагад өгүүлсэн сонирхолтой эшлэлээс уншигчдадаа хүргэе. Кен Уорф Диана гүнжийн амь насыг хамгаалах албанд 1986 онд томилогдсон байна. Энэ тухайгаа “Би Диана гүнжийн бие хамгаалагчаар зургаан жил ажилласан. Кенсингтоны ордноос ханхүү Уильям, Гарри нарт бие хамгаалагч хайж байсан юм. Диана гүнж хөвгүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах албыг надад хариуцуулахыг хүссэн. Би хан хөвгүүдийн хамгаалалтын албанд 1993 оноос ажилласан. Тэдэнтэй танилцаад 20-иод жил өнгөрчээ. Хөвгүүдээс зан аашийн хувьд Гарри ээжтэйгээ тун адилхан. Тэр ордны ажилтнуудыг хүндэлж, хайрлахдаа Уильямаас хол илүү. Нээлттэй, зөөлөн сэтгэлтэй хүү. Гарри хамгаалагчдын өрөөнд орж ирээд “Та нар завтай бол надтай тоглооч. Уйдаад байна” гэж шулуухан хэлдэг хүү байв. Харин Уильям ёс журмыг сахисан харилцахад төвөгтэй хүү байв. Уильям бидэнд хэзээ ч тэгж хэлэхгүй. Ордны ажилтнууд Гарриг илүү хайрлаж, халамжилдаг байсан. Уильям тусгайлсан тогооч, стилист, асрагч, жолоочтой байсан нь түүнийг хэтэрхий ёс зүйтэй болгосон биз. Гарри хэнийг ч ялгалгүй харилцдаг тусч зангаараа Диана гүнжийг эрхгүй санагдуулдаг. Тэр хаан болсон бол маш сайн удирдагч болох байсан. Гэхдээ Диана гүнж хөвгүүдээсээ Уильямд онцгой ханддаг байсан. Цаг ямагт хүүгээ тэвэрч явдаг. Асрагч Ольга Пауэллээс илүү Уильямыг халамжилна. Тэрбээр хүүдээ үргэлж “Уильям, би чамд хайртай” гэж хэлдэг байсан” хэмээн ярьжээ. Харин Диана гүнжийн талаар “Гүнжийг Парист амь эрсдсэнийг сонсоод би маш их сэтгэлээр унасан. Кенсингтоны ордны ажилтнуудад энэ мэдээ хүнд цохилт болсон. Диана гүнж хөгжилтэй зантай эмэгтэй байсан. Би гүнжийн гэр бүлийнхэнтэй дотно холбоотой байдаг” гэжээ. Тэрхүү эмгэнэлт үдшийн тухай Кен Уорф “Би гүнжийн үхэлд Доди Аль Файедын бие хамгаалагчийг дотроо буруутгадаг. Тэр маш том алдаа гаргаж согтуу жолооч Анриг жолооны ард суулгасан. Үнэхээр хариуцлагагүй загнасан. Диана гүнжийн үхэл аллага байгаагүй. Урьдчилан сэргийлэх боломжтой үйлдэл. Тухайн үед Диана гүнжийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Тревор Рис Жонсыг Аль Файедын гэр бүл хөлсөлсөн. Хатан хааны хамгаалалтын албанаас бие хамгаалагч томилох саналаас Диана гүнж татгалзсанд харамсдаг. Хэрвээ манай багийнхнаас хэн нэгэн түүний хамгаалагчаар ажилласан бол Диана гүнжийн суусан автомашин осолдохгүй байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Кен Уорф: Диана гүнжийн үхэлд согтуу жолооч буруутай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.