Оюутан ахуй цагтаа эхлүүлсэн анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хөөрхөн хүүгээ ганцаараа өсгөх болсон жүжигчин Н.Мөнхсоёл “Сити” дээд сургуулийг төгссөн нэгэн. Урлагийн сургуулиа төгсөөд удалгүй хэд хэдэн киногоороо үзэгч олонд танигдсан авьяаслаг бүсгүй маань жүжигчин, найруулагч Б.Тамиртай болзож, экс эхнэр болох жүжигчин Э.Золзаяад элдвээрээ хэлүүлсэн ч хамтын амьдралаа зоримог эхлүүлж байлаа.
Хэн, хэн нь амьдралл зохиогоод үзчихсэн болохоор ч тэр үү. Хосууд эв найртай аж төрж, хэн хэнийхээ хүүхдэд өөриймсөг хандаж явсан нь саяхан мэт. Харамсалтай нь, хүүхэмсэг зантай найруулагч залуугийн ааш авир даанч удалгүй танигдсан уу, яасан. Жүжигчин бүсгүй дахин ганцаараа хоцорч, жинхэнэ эр хүний “эрэлд” гарсан тухайгаа цахим ертөнцөд дэлгэсэн удаатай.
Харин тэрбээр “Яг түүн шиг” шоунд оролцож байхдаа шинэхэн хайртайгаа учирснаа зарлаж, Тайланд улсад хамтдаа амарч зугаалаад ирсэн гэдэг. Ийнхүү өдгөө хөөрхөн хүүдээ жинхэнэ эцэг болж чадахуйц эр хүнийг олсон хэмээн итгэж яваа жүжигчин Н.Мөнхсоёл гурав дахь амьдралаа зохиохоор яарч буй нь тодорхой болжээ.
С.Цахиур