Жүжигчин Б.Амараа хайрт гэргийдээ зориулж дараах шүлгийг фэйсбүүктэй постлосон байв.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би,
Сормосон дундаа талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашанд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.