“К-ПОПЫН ШИНЭ ДАВЛАГАА” хэмээн тодорхойлогдоод буй BLACKPINK ХАМТЛАГ

Blackpink (Солонгосоор: 블랙핑크 )  хамтлаг нь Өмнөд Солонгосын YG энтэртайментаас гарч ирж буй охидын шинэ хамтлаг юм.  Тэдний эгч хамтлаг нь алдарт охидын хамтлаг болох 2ne1  бөгөөд , 2011 оноос эхлэн Blackpink гарч ирэх талаар шуугиж байжээ.

ТЭД БАГААСАА БЭЛТГЭГДСЭН

Өмнөд Солонгосын К-поп урлаг аль хэдийнэ Азийн зах зээлд хүчээ авсан билээ. Тийм ч учраас урлагийн хүмүүсийг бэлтгэдэг сургуулиуд  байхаас гадна энтэртайментууд урлагийн хүн болох хүсэлтэй хүүхдүүдийг шалгаруулан авч бүр багаас нь олон жил бэлтгэдэг байна.

PSY, Big Bang, 2ne1  зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчдийг төрүүлсэн YG энтэртаймент 2011 оноос эхлэн  охидын шинэ хамтлаг гаргана хэмээн олон нийтэд мэдэгдэж байжээ. Тэд 2011 онд “Ирээдүйн 2ne1” нэртэй бичлэг цацаж , уг бичлэгийн төгсгөлд ‘PINK PUNK’ гэсэн нэр байсан бөгөөд хүн бүр шинэ охидын хамтлагийг ‘’PINK PUNK’ гэдэг нэртэй хэмээцгээж байсан юм.

‘SuperStar K2’ шоуны шилдэг 6 оролцогчийн нэг Квон Инби (Kwon Eunbi) болон ‘Superstar K3’ шоуны шилдэг оролцогч Жан Ханна (Jang Hanna)  нар YGE-д албан ёсоор нэгдэж уг энтэртайментийн дадлагажигч болжээ. Уг шоуны үзэгчид болон YG-ийн фэнүүд бүгд Инби болон Ханна нар шинэ хамтлагийн гишүүн гэдэг нь тодорхой гэж итгэж байсан. Гэвч 2014 онд Инби биеийн байдлаас болж энтэртайментийг орхиж, Ханна соло дуучин болох тул цаашид хамтлагийн гишүүн биш гэдгийг энтэртайментаас мэдэгджээ.

Харин YGE-ийн эмэгтэй дадлагажигч нараас хамгийн их олонд танигдсан гишүүд болох Жэнни Ким (Jennie Kim) Жисү (Jisoo) нар шинэ охидын хамтлагийн гишүүн гэдэг нь тодорхой байсан бөгөөд үүнээс гадна хамтлагт орох  магадлалтай охидоор Лализа Манобэл (Lisa), Паг Чэён (Park Chaeyoung), Жинни паг (Jinny Park), Юүна (Yuna) нар  нэрлэгдэж байсан юм. 2015 онд гарч ирсэн The Ark охидын хамтлагт Yuna орсноор фэнүүд үлдсэн гишүүдийг шинэ охидын хамтлагийн гишүүд хэмээн таамаглаж байжээ.

2ne1 Кпоп ертөнцөд хөл тавьснаас 7 жилийн дараа YGE охидын шинэ хамтлагаа гаргах болсон нь нэлээд шинэлэг бас олны анхаарлыг татахуйц сэдэв болж чадсан юм. Тэд 2016 оны зургадугаар сараас эхлэн хамтлагийн гишүүдийн зургийг олон нийтэд  цацсан бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд Жэнни ким, Лиза Манобэл, Жисү ким болон Паг Чэён нар багтжээ.

Жэнни YG-ийн 2010 оны Солонгос дахь шалгаруулалтанд эхний байранд орсон бөгөөд Шинэ Зеландад боловсрол эзэмшжээ. Хамтлагийн гишүүн Чэён Австралид төрж өссөн бөгөөд тус улсад болсон YG-ийн шалгаруулалтанд нэгдүгээр байранд орж 2012 онд Солонгостоо иржээ.

Харин хамтлагийн гишүүн Лиза Тайландад болсон YG-ийн шалгаруулалтанд түрүүлсэн бөгөөд 2011 онд энтэртайменттай гэрээ хийжээ.  Хамтлагийн гишүүдийн зураг цацагдахаас  ч өмнө тэд аль хэдийн фэнүүдийн дунд танигдчихсан байсан бөгөөд Жэнни G Dragon-ий хэд хэдэн уран бүтээлд хамтарч байжээ.

Жисү маш олон брэндийн нүүр царай болж, SBS-ийн “Producer” олон ангит кинонд туслах дүр бүтээснээрээ олонд танигджээ. Харин Лиза Nona9on брэндийн нүүр царайгаар ажиллаж,  Rose G Dragon-ий “One of a kind” цомгийн “Without you” дууг хамтран дуулсан.

Ийнхүү BLACK PINK хамтлаг 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр  ‘Whistle’ болон ‘Boombayah’ дуунуудаа цацаж 24 цаг ч хүрэхгүй хугацаанд тэдний дуу нь 2 сая хол давсан илүү хандалт авчээ.

Тэдний дууг цацагдсаны дараа маш олон алдартнууд Blackpink-ийг дэмжиж буйгаа инстаграм твиттерээрээ жиргэсэн  бөгөөд тэднээс дурьдвал  Ян ХёнСог (YGE-ийн захирал), PSY, Gdragon, Taeyang, CL, Brother Su (Starship-ийн продюсер), Kush (SMTM-ийн шүүгч, YG-ийн продьюсер) , Sean, Dee.p, Akmu болон Lee Hi (…) нар байсан юм. Мөн жил гаруйн хугацаанд урлагийн ертөнцөөс холдоод байсан 2ne1 хамтлагийн дуучин Паг Бум  (Park Bom) твиттерээрээ тэдэнд амжилт хүсчээ.

Тэдний бүжгийн бэлтгэл

Тэд наймдугаар сарын 14-ны өдөр SBS-ийн ‘Inkigayo’ хөгжмийн нэвтрүүлгийн тайзан дээр ‘Whitsle’ болон ‘Boombayah’ дуунуудаа дуулсан бөгөөд энэ нь охидын хувьд анхны албан ёсны тайз байжээ. Тиймдээ ч тэд дуугаа дуулж дууссаны дараагаар тайзны ард нэлээд сэтгэл догдолж баярын нулимс унагажээ.

Мөн уг өдөр  ‘Whistle’ дуугаараа ‘Perfect All Kill’ (Солонгосын бүх хөгжмийн чартуудад нэгдүгээрт жагсахыг ийнхүү нэрийддэг) болжээ. 2ne1 хамтлаг  урлагийн ертөнцөд тэсрэлт хийсний дараа тэднийг “K pop-ийг нэг шат ахиулсан хамтлаг” хэмээн дүгнэсэн бол BlackPink-ийг Солонгосын интернет хэрэглэгчид “К-попын шинэ давлагаа” хэмээн нэрийджээ.

ХАМТЛАГИЙН НЭР, ЛОГОНЫ УТГА УЧИР

Хамтлаг Black Pink гэдэг нэртэй хэмээн мэдэгдсэний дараа хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, түүнийгээ тайлбарлаж байсан тул YG-ийн төлөөлөгч албан ёсоор тайлбар хийжээ. “Ягаан өнгө нь үзэсгэлэн гоо, хөөрхөн байдлыг илтгэдэг гэхдээ Black Pink бол ягаан өнгөний талаарх энэ ойлголтыг няцаасан утгатай нэр юм. Энэ нь хөөрхөн төрх гэдэг бүх зүйл биш. Тэднийг зөвхөн хөөрхөн биш, чадварлаг авьяаслаг гэдгийг итгэсэн нэр юм” хэмээжээ.
Харин хамтлагийн лого нь Өмнөд Солонгосын далбаан дээр байдаг арга билэг дүрсийг бэлгэдсэн бөгөөд мөн сайн ажиглавал B болон P үсэг байгаа аж.
Black Pink хамтлаг ахлагчгүй бөгөөд охид хоорондоо маш дотно яг л сайн найзууд шиг байдаг учраас хамтлагийг ахлагчгүй байлгахаар шийдсэн хэмээн Ян Хён Сог (YG-ийн захирал ) захирал мэдэгджээ.

Тэдний бэлтгэгдсэн хугацаа:
1. Jisoo /4 жил бэлтгэгдсэн/
2. Jennie /6 жил бэлтгэгдсэн/
3. Rosй /4 жил бэлтгэгдсэн/
4. Lisa /5 жил бэлтгэгдсэн/

ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Жинхэнэ нэр: Kim Jennie  (김제니)
Тайзны нэр: Jennie
Төрсөн он сар: 1996.01.16
Төрсөн газар: Сөүл хот
Хамтлаг дахь үүрэг: гоцлол рэппэр, хоолой
Боловсрол: ACG Parnell College
Бэлтгэгдсэн хугацаа: 6 жил

Түүний тухай сонирхолтой баримтууд:
·      Жэнни 2010 онд YG энтэртайментэд орсон бөгөөд Ян Хён Сог захирал түүнийг өөрөө сонгож байжээ.
·      Тэр Twice хамтлагийн гишүүн Наён (Nayeon), болон JYP-ийн хуучин дадлагажигч Лэна (Lena) болон MelodyDay-ийн гишүүн Чахи (Chahee)-тэй дотны найзууд
·      LeeHi-ийн “First Love” албумны “Special” дууг хамтран дуулсан
·      Seungri-гийн Lets talk about love албумны “GG BE” дууг хамтран дуулсан.
·      Gdragon-ны Coup D’etat албумны “Black” дууг SBS inkigayo болон M!countdown-ийн тайзнаа хамтран дуулсан
·      Gdragon-ны “That xx” дууны клипэнд тоглосон.
·      Хамтлагаасаа хамгийн удаан бэлтгэгдсэн гишүүн.
·      Англи, Японоор чөлөөтэй ярьдаг.

2006 онд

2012 онд

 

2013 онд

 


Нэр: Kim Jisoo   (Солонгосоор:  김지수)
Тайзны нэр: Jisoo
Төрсөн он сар: 1995.01.03
Төрсөн газар: Сөүл хот
Хамтлаг дахь үүрэг: Нүүр царай, хоолой
Боловсрол: Сеvлийн урлагийн их сургууль
Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил

Түүний тухай сонирхолтой баримтууд:
·      Жисү хамтлагийнхаа хамгийн ахмад нь
·      Тэрээр алдарт жүжигчин Ий Мину (Lee Minho)-тай хамт “Samsonite red” брэндийн суртчилгаанд тоглосон.
·      EpikHigh-ийн “Spoiler+Happen ending” дууны клипэнд, YGK+ модель Kibum-тай хамтран тоглосон.
·      Hi Suhyun ft Bobby-”I’m different” дууны клипэнд тоглосон
·      Тэрээр ‘Nikon’ брэндийн модель бөгөөд Ikon хамтлагтай хамт “Smart” дүрэмт хувцасны нүүр царай болсон.

“Биднийг 2ne1 хамтлагтай маш их харьцуулдаг, яагаад гэвэл бид нэг агентлагийнх учраас. Гэхдээ 2ne1 бол бидний эгч хамтлаг учраас бид тэдэн шиг болохыг хүсдэг.  Бид тэдэнтэй харьцуулагдах ёсгүй харин 2ne1-ийн явсан мөрийг дагах ёстой” – Kim Jisoo



Жинхэнэ нэр: Park Chaeyoung (солонгосоор: 박채영)
Тайзны нэр: Rose
Төрсөн он сар:1997.02.11
Төрсөн газар: Австрали улс
Хамтлаг дахь үүрэг: гол хоолой
Боловсрол: Canterburt Girls high school
Бэлтгэгдсэн хугацаа: 4 жил
Түүний тухай сонирхолтой баримтууд:
·      2012 онд Австралид болсон YG-ийн шалгаруулалтанд нэгдүгээр байранд орсон.
·      Австралгийн Мэлбоумд төрсөн бөгөөд 2012 онд Солонгост иржээ.
·      Ирээдүйд өөрийн бичсэн номоор хүүхдүүдэд урам зориг хайрлахыг хүсдэг.
·      Дээрээ нэг эгчтэй бөгөөд айлын бага.
·      G Dragon-ы “One of a kind” албумны “Without you” дууг хамтран дуулсан.
·      Гитар, төгөлдөр хуур маш сайн тоглодог
·      Англи, Японоор чөлөөтэй ярьдаг.


Жинхэнэ нэр: Pranpriya Manobal  (Тайландаар: ปราณปริยา มโนบาล)
Тайзны нэр: Lisa
Төрсөн он сар:1997.03.27
Төрсөн газар: Тайланд улс
Хамтлаг дахь үүрэг: Гоцлол бүжигчин
Боловсрол: Тодорхойгүй
Бэлтгэгдсэн хугацаа: 5 жил

Түүний тухай сонирхолтой баримтууд:
·      2010 онд Тайландад болсон YG-ийн шалгаруулалтанд 1 дүгээр байранд орсон төдийгүй Тайландаас YG-д тэнцсэн цорын ганц оролцогч байжээ.
·      2011 онд YG энтэртайментэд нэгдсэн
·      Лиса 12 настайдаа “We zaa cool” хэмээх бүжгийн хамтлагтай байсан бөгөөд Got7-ны BamBam ч бас хамтлагийн нэг гишүүн нь байсан.
·      Тэр бүжгийн бүх төрлөөр хичээллэдэг.
·      Тэр бол YG-гээс гарч ирж буй анхны гадаад хүн
·      Тэр Taeyang-ны “Ringa Linga” дууны клипэнд тоглосон.


“К-ПОПЫН ШИНЭ ДАВЛАГАА” хэмээн тодорхойлогдоод буй BLACKPINK ХАМТЛАГ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Нэр: Egshiglen.Ts Огноо: 28 September 2016 Reply

jennie uneheer huurhun yma amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex