Канадын залуу од саяхан ”Next Top Model” шоунд оролцжээ.
Тэрхүү нэвтрүүлгийг алдарт загвар өмсөгч Хайди Клум хөтөлдөг билээ. Жастин уг шоунд зочны хувиар оролцож, шинэхэн гаргасан цомогтоо орсон дуунаасаа ая өргөсөн аж. Хэдийгээр Жастин дуучин Селена Гоместой хайр сэтгэлийн холбоотой ч гэсэн сайхан бүсгүй Хайдитэй уулзах тааламжтай байсан гэнэ. Тэрээр нэвтрүүлгийн дараа ч Хайдитэй хэд гурван үг сольж, бие биедээ магтаалын үг хайрласан сурагтай.