84 настай алдарт загвар өмсөгч Кармен Делль‘Орефиче

4Эмэгтэйчүүдийн хувьд залуу насны гоо сайхнаа алдана гэдэг гунигтай зүйл. Гэхдээ залуу насны гоо сайхнаа хадгалж, залуу сэтгэлгээтэй байдаг олон олон бүсгүйчүүд манай дэлхийд бий. Тэдний нэг болох Америкийн алдарт модель, жүжигчин Кармен Делль‘Орефиче (Carmen Dell’Orefice) – ыг танилцуулж байна. Тэрээр 1931 оны 6 сарын 3 нд төрсөн бөгөөд өдгөө 85 настай загвар өмсөгч  юм. 15 настай байхаасаа загвар өмсөгчийн гараагаа эхлсэн тэрээр 70 жил тайзнаа алхаж байна. Тэрээр хамгийн олон жил моделийн ажил хийж буй эмэгтэй гэдгээр Гиннессийн амжилтын номонд хүртэл бүртгэгджээ.

Түүний аав нь хөгжимчин, ээж нь бүжигчин байсан учраас урлагийн мэдрэмжтэй гоо сайхан биетэй охин мэндэлсэн байх гэмээр. Тэрээр 1946 онд анх удаа Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарч, олны анхаарлыг татаж чаджээ. Тухайн үедээ Vogue сэтгүүлд зургаа авхуулсан хамгийн залуу загвар өмсөгч болж байлаа. Тун удалгүй Penn, Gleb Derujinsky, Francesco Scavullo, Norman Parkinson, болон Richard Avedon гэх мэт загварын хамгийн алдартай зурагчидтай хамтран ажилласан юм.
Түүний ажил амжилттай байсан ч гэр бүлийн байдал муу байсан юм. Тэрээр 3 удаа гэрлэсэн бүх гэрлэлт нь салалтаар төгссөн билээ. 1950 онд Бил Майлестай гэрлэж нэг охинтой болсон ч  Кармен Делль‘Орефиче   - ын олсон мөнгийг үрэхээс өөр тусгүй байсан учир түүнээс салжээ. Дараа нь 1958 онд гэрэл зурагчин Ричард Хеймантай гэрлэсэн ч түүнийг орхиж явжээ. Үүнээс болж сэтгэлээр унаж, загварын тайзнаас хэсэг хугацаанд хөндийрчээ. Харин 3 дахь гэрлэлт нь  залуу архитектор Ричард Каплан 9 жил амьдарсан ч мөн л салалтаар дуусжээ.
Аль хэдийнэ тэтгэвэрт гарах нас нь болсон ч тэтгэвэрээсээ хэд дахин илүү орлоготой тэрээр дэлхийн алдартай сэтгүүлүүдийн нүүрэнд гарч, брэндүүдийн нүүр царайгаар тодорсоор байна. хоол хүнсний хувьд тэрбээр хэзээ ч дэглэм барьж байгаагүй гэнэ. Үүнийгээ тэрбээр бодисын солилцоо сайтай гэдэгтэй холбон тайлбарлаж байна. “Би илчлэгээ тооцож ч чаддаггүй. Тэгсэн мөртлөө хоол хүнсэнд нугасгүй дуртай. Биеийн галбиртай санаа зовохгүй явдагтаа баяртай байна” хэмээжээ.
Ихэнх эмэгтэйчүүд нас ахих тусам хөгшрөлтөө нуух гэж оролддог. Харин Кармен бүхнийг яг байгаагаар нь байлгахыг илүүд үздэг. Тэрбээр бууралтсан үсээ тэр чигээр нь үлдээж, мөнгөлөг сороо брэнд болгож чаджээ. Нэгэн удаа сэтгүүлч түүнээс хэрхэн хорвоог орхих тухай асуухад Кармен “Өндөр өсгийтэй туфльтэйгээ үхнэ” хэмээн хариулж байжээ. Мөн төрсөн өдрөөрөө NEW сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би үнэхээр гайхамшигтай амьдралаар амьдарч байна”  хэмээн ярьжээ. Алдарт зураач Салвидор Дали хүртэл түүнийг урлагийн сахиусан тэнгэр хэмээн тодорхойлжээ.

 


84 настай алдарт загвар өмсөгч Кармен Делль‘Орефиче
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex