Ганбууш: Хүйсээ солиулах мэс засалд ороод их уяхан болчихсон

Хатагтай Ганбууш мөрөөдлөө биелүүлэхээр 20-оод хоногийн өмнө Тайландыг зорих гэж байгаа талаараа манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ. Тэгвэл тэрээр 2012 оны Тавдугаар сарын 18-ны 15 цагаас 18 цагийн хооронд нийт гурван цагийн турш хүйсээ солиулах мэс засалд орж, жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсноо Шуум.мн-ын редакцид мэдэгдлээ. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд Тайландын номер нэг мэс засалчийн хувийнх нь эмнэлэгт хэвтэн хагалгаагаа хийлгэж, одоогийн байдлаар нөхөн сэргээх эмчилгээнд орж байгаа аж. Тус эмнэлэгт өдөрт дундажаар орон орны 30 гаруй хүн хүйсээ солиулах, хөх өгзөг хийлгэх зэрэг гоо сайхны хагалгаа хийлгэдэг байна. Хатагтай Ганбуушийн биеийн байдал одоогоор сайжирч байгаа хэдий ч хүндэд тооцогдох хагалгаанд орсон учраас бүрэн тэнхрэхэд цаг хугацаа шаардагдаж байгаа аж. Ямар ч байсан Ганбууш энэхүү зоримог алхмаараа Монголын цорын ганц бөгөөд анхны хүйсээ солиулсан хүн боллоо. Тэрээр манай сэтгүүлчтэй интернэтээр холбогдож, хагалгааныхаа талаар болон өөрт тохиолдож буй зүйлүүдийн талаар цөөн хором ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Хагалгаа тань амжилттай болсонд баяр хүргэе. Одоо биеийн байдал тань хэр байна?

-Баярлалаа. Биеийн байдал тийм ч сайжраагүй байна. Байнга өвчин намдаах эм, тариа хэрэглэж байгаа. Хагалгаа хийлгээд эмнэлгэээсээ гурав хоноод гарсан. Одоо эмнэлгийн хажууд байрлах буудалд эмчилгээндээ ороод байж байна.
    -Тантай адил хагалгаа хийлгэж байгаа хүн хэр олон байх юм?
-Маш олон байдаг юм байна. Өдөрт хорь гучин хүн хагалгаа хийлгэдэг. Солонгос, Орос, Камбож, Итали гээд олон орны залуучууд энэ эмнэлгийг зорьдог юм билээ. Тэд ихэвчлэн нүүрний гоо засал, хамар, хацар, нүд зэргээ засуулаад дараа нь хөх, ташаа, өгзөг зэргээ засуулна, хамгийн сүүлд нь хүйсээ солиулах хагалгаанд ордог. Би болохоор шууд хүйсээ солиулах хагалгаанд орсон. Ер нь бол миний араас олон залуучууд ийм алхам хийх вий гэдэгт маш их эмзэглэж байгаа. Энэ талаар дараа Монголд очиж байгаад дэлгэрэнгүй, бодит үнэнийг ярих бодолтой байна. Ямар ч байсан хүсэх зүйл биш гэдгийг хэлье.
    -Хагалгаанд орсны дараа таны зан ааш зэрэгт чинь ямар нэг өөрчлөлт орж байна уу?
-Гарсаан. Их уяхан болчихсон. Амархан хөөрч, баярлаж, бас гомдоод л, юм л бол уйлчих гээд байдаг болсон. Гэхдээ би өдий насандаа энэ бүхний ард даваад гарч байгаадаа сэтгэл хангалуун байна. Өөрийгөө дахин төрсөн гэж бодож байгаа шүү дээ. Миний төрсөн өдөр уг нь найдугаар сард болдог ш дээ. Тэгэхээр найз нөхөдтэйгөө найман сард төрсөн өдрөө тэмдэглээд, тавдугаар сарын 18-нд өөрийн хүрээллийн /бэлгийн цөөнхийн хүрээллийг хэлсэн бололтой.сур/ найз нөхөдтэйгөө хоёр дахь төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж бодож байгаа.
-Хүний нутагт хүнд хагалгаанд орно гэдэг хэцүү. Туслаж, дэмжиж байгаа хүмүүс олон байгаа болов уу?
-Намайг эмнэлэгт хэвтэхээс авахуулаад хагалгаанд ороод гарсны дараа,  одоо ч хүртэл хамт байж, туслаж, дэмжиж байгаа Монгол найз эмэгтэй байгаа. Түүндээ маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Бас өөр нэг найз маань тусалж дэмжиж байгаа. Түүндээ ч гэсэн баярласнаа илэрхийлье. Одоо тэдний маань визний хугацаа нь дуусах гэж байгаа болохоор нутаг буцах гэж байна. Тэгээд би ганцаараа үлдэнэ. Хүний нутагт ганцаараа үлдэхэд хэцүү л санагдаж байна. Гэхдээ даваад гарна аа.
-Мөнгө, санхүүгийн хувьд бэрхшээл тулгарч байна уу. Санаанд оромгүй зардал эмчилгээ, хагалгааны үед гарах нь элбэг тохиолддог?
-Тиймээ. Анх монголд байхдаа үнэ, төлбөрийн талаар мэдээлэл авахад 40 доллар байсан эм нь 150 доллар болж нэмэгдэх жишээтэй. Олон бэрхшээл гарч байна. Хөдөлбөл мөнгө болсон хүний нутагт иймэрхүү бэрхшээл хэзээ ч, хэнийг ч тойрдоггүй бололтой. Энэ далимд “миний багш “Эрдэм Оюу” дээд сургуулийн захирал, сэтгэл судлал, хуульзүйн багш н.Булгандаа болон өөрийн дүү нартаа маш их баярлалаа, тэднийхээ ачийг үхэн үхтлээ санаж явах болно” гэдгээ хэлмээр байгааг минь дамжуулж өгөөрэй. Ер нь тэгээд хүний амьдрал тэр чигээрээ шалгуур байдаг юм байна. Найз нөхөд, үй зайгүй андууд гэх хэрнээ хэрэгтэй үед нүүрээ буруулах хүмүүс байдгийг олж харлаа. “Энэ ч дээ” гээд тоомжиргүй ханддаг байсан хүмүүс харин халуун сэтгэлээ дэлгэж, сэтгэл санаа болоод эд материалын туслалцаа үзүүллээ. Тиймээс намайг хүндэлдэг, хайрладаг, тусалдаг, ойлгодог болон тусалсан найз нөхдөдөө маш их баярлаж, талархаж байгаагаа дахин дахин илэрхийлье. Би хэдийгээр өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийсэн ч, хэзээ ч өөрийгөө дутуу дулимаг төрсөн гэж голж гутарч яваагүй, амьдралыг сөрж явааг маань Монголын ард түмэн ойлгох байх гэж бодож байна. Тиймдээ тусалж, дэмжээд нэг Монгол хүнийхээ амьдралыг гэрэл гэгээтэй болгохын төлөө халуун сэтгэлээ харамгүй зориулж байгаа Монголчууддаа, найзууддаа, хайртай дотны бүхэндээ дахин баярлаж байгаагаа хэлье. Заавал дамжуулж өгөөрэй.
    -Ярилцсанд баярлалаа. Хурдан эдгээрэй.
Ганбуушийн дахин “төрсний” дараах анхны ярилцлагыг Шуум.мн сайт уншигчдадаа хамгийн түрүүнд хүргэж байна. Та бүхэн уншаад сэтгэгдэл болоод санал хүсэлтээ үлдээгээрэй. Монголынхоо нэг иргэний амьдралд гэрэл нэмэх хүсэлтэй, сэтгэлийн дэм, эд материалын тус үзүүлэхийг хүссэн хэн бүхэн өөртэй нь +66845250291 дугаарын Тайланд дахь гар утсаар нь холбогдох буюу ganbuush1118@yahoo.com  хаягаар харьцаж болох юм байна. Мөн манай редакциар дамжуулан холбогдох боломжтой.

Ш.Булга
www.shuum.mn
topod.inaracer.mobideeoпрограмма для взлома icq уиновзаказать чехлы на айфон 5свзять кредит с переводом на картуjuegos de casino gratis ladbrokes cinco tamboresescorts dubai agencycasino bedava oyunlargrosvenor onlineотдых в мае отзывыгде купить радиаторы отопленияденьги в долг под расписку абакантанзании автомобильные сафариденьги в долг под расписку в магнитогорскепрививки дл¤ путешестви¤ в танзаниюпрививки в танзанию дл¤ въездасрочно нужны деньги абакантехнологии продвижения бренда этогорячие туры в турцию на август 2015Чехия документы на визутехническая поддержка сайта стоимостьcaricature eventсайты женской тематикидеревянный дом в рассрочкупиелонефрит хроническийооо посуда спб


Ганбууш: Хүйсээ солиулах мэс засалд ороод их уяхан болчихсон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.