Хартай Мишель Обама

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг тогтворгүй хэмээн олон эх сурвалж нотолдог, тэргүүн хатагтай ч үүнийг мэднэ. American Gossip сэтгүүлд “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама аятайхан санагдсан ямар ч эмэгтэйтэй сээтэгнэхэд бэлэн байдаг гэдэгт Мишель итгэлтэй байдаг” хэмээсэн томоохон нийтлэл ч гарч байжээ.
Энэ зургийг америкийн хэвлэлүүдэд “Барак Обама Хлле Торнинг-Шмит нар болон хөөрхий Мишель”, “Хартай Мишель Обама” зэргээр бичиж байв. Яг үнэндээ 2013 онд болсон Нельсон Манделагийн оршуулгын үеэр Обама, Дэвид Кэмерон болон Хлле Торнинг-Шмит нар сельфи хийхэд АНУ-ын тэргүүн хатагтай дургүйцлээ илэрхийлсэн дүр зураг аж.
Мишель Обамагийн хардалтыг төрүүлсэн нэгэн үйл явдал 2013 онд болж байв. “Ази, Америк, Номхон далайн орнуудын өв уламжлалын сар”-ын хүрээнд  болсон уулзалт дээр  “Би өнөөдөр энд намайг итгэмээргүй халуун дотноор хүлээж авсанд талархлаа илэрхийлмээр байна. Энэхүү халуун дотно байдлын баталгаа энэ байна”  хэмээн Барак Обамагийн цамцны захан дээрх ягаан уруулын будгын толбыг үзүүлжээ. Цааш нь Барак Обаматой холбогдсон хэргийн эзнийг хайн “Америкийн шүтээн тэмцээнээс төрсөн од Жессика Санчес”-ийн нэрийг дуудсан бөгөөд цугласан олон бүгд бүсгүй рүү харахад тэрээр инээмсэглэн “Гэхдээ энэ тэр биш. Түүний авга эгч” хэмээсэн байна. Ямартай ч Цагаан ордоны тэргүүн цамцан дээрх толбоо ямар учиртай талаар уулзалтанд уригдсан зочдыг гэрч болохыг хүссэн аж. Магадгүй Барак Обама ийн тайлбарлаагүй бол тэргүүн хатагтай Мишель Обама хардах байсан биз.
АНУ-ын төрийн тэргүүний энэ мэт болчимгүй дээрх үйлдлүүдээс болж гэр бүл нь салах гэж байгаа тухай ч шуугисан. Тухайлбал, 2014 онд Япон улсад төрийн айлчлал хийх үеэрээ Барак Обама ганцаараа ирсэн, Хавай арал дээр эхнэрээ ганцааранг нь үлдээсэн зэргээр тэдний гэрлэлт дээсэн дөрөөн дээр байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байв.
zuvsongolt.mn

Хартай Мишель Обама
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.