Дуучин Нара энэ удаагийн шинээр зохион байгуулагдах “Ододтой бүжиглэе” шоунд оролцохоор болжээ. Дуучин бүсгүйг ч ойр дотны хүмүүс нь зоригтой, дайчин бүсгүй хэмээн үнэлдэг. Ойр дотныхондоо төдийгүй үзэгч олныхоо талархлыг хүлээх болсон дуучин Нарад фенүүд нь урам хайрлаж түрүүлэх боломжтой хэмээн үнэлдэгээ хэлэх болжээ.
Хамгийн хачирхалтай нь тус шоунд нэгэн цагт түүнтэй хамт амьдарч явсан “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батуушка оролцож экс хосууд энэ удаагийн “Ододтой бүжиглэсэн нь” шоуны Монгол хувилбарт оролцож өөрсдийгөө шаггүй бүжигчин гэдгээ батлан харуулахаар болсон байна.
Ямартай ч энэ удаагийн “Ододтой бүжиглэсэн нь” монгол шоуг нэгэн цагт нэг гэрт хамт амьдарч байсан экс хосууд чимэглэж тун ч зугаатай, хөгжөөнтэй шоу нэвтрүүлгээ энэ зуны налгар өдрүүдэд толилуулахаар телевизийн хамт олон ажиллаж байгаа гэнэ лээ. Эл шоуны эргэн тойрноос хүргэхэд ийм байна. Ямархуу болох нь ч энэ мэтчилэн тодорхой байна. Экс хосууддаа ч шоунд оролцоход нь амжилт хүсье.