Нэгдүгээр төрөхөд нярайн халдвар гарсан, бусад төрөхийн эхчүүдийг авснаар ачаалал нэмэгдсэн гээд ойрын өдрүүдэд бөөн ачаалалтай байгаа. Ачаалал нь бүр хэрээс хэтэрчээ. Өнөөдөр өглөө амаржихаар ирсэн эхчүүд төрөх орон дээр ээлжлэн хэвтэж төрж байгаа бөгөөд өдөр ирсэн эмэгтэйчүүд төрөхийн үүдний сандал дээр оочерлон төрөхөө хүлээн суугаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.
Түүгээр ч барахгүй өнгөрсөн бямба гарагт ирсэн, савны амсар нь нээгдээд төрөхөд бэлэн болчихсон зарим эмэгтэйг буцаахдаа тулаад байгааг ч тэндхийн мэргэжилтэн ярив. Энэ янзаараа бол энэ эмнэлэгт нярайн халдвар байтугай нь гарахад бэлэн болсон бололтой. Эмнэлгийн ачаалал хүндрэх яах вэ, эх, нярай эндчихгүй л байгаасаай даа хэмээн залбирах л үлдэх шив дээ.
Г.Насан (www.wikimon.mn)