Үнсэлтийн тухай 10 баримт

Үнсэлт бол бүхэл бүтэн амьдрал шиг урт, зөөлөн, халуухан, мөрөөдөм зүйл билээ. Харин “архаг үнсэгч” нар ч гайхмаар баримтууд байдаг ажээ.

  1. 16-р зууны Неапольд үнсэлтийн төлөө цаазалдаг байжээ. Лам, санваартны дэргэд, олон нийтийн газар үнсэлцсэн хосыг цаазаар авдаг байсан бол гэгээний дэргэд биш ч гэсэн гудамжинд үнсэлцэж байгаад баригдвал шоронд суух ялаар шийтгүүлдэг байжээ. 16-р зууны Неапольд төрөөгүй нь яамай даа…
  2. Үнсэлт бол залхуу хүмүүсийн фитнес л гэсэн үг. Франц үнсэлт хийх үед нүүрний 34 булчин ажилладаг юм байна. Тэгхээр үнсэлцээд байж дээ бүсгүйчүүд минь. Нэг минут үнсэлцэхэд л 26 ккалори шатаана гэж байна лээ шүү.
  3. Өглөө болгон ажилдаа гарахын өмнө эхнэрээ үнсэж дадсан эрчүүд, ийм сайхан дадлыг эзэмшээгүй эрчүүдээс 5 жилээр урт насалдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
  4. “Франц үнсэлт” гэдэг нэршил нь анхандаа сөрөг утгатай байсан бөгөөд 1923 онд англичууд секст хэт “дарангуйлагдсан” францын урлагийг тэгж “хошигнон” хэлдэг байжээ.
  5. Хүний үнсэлцэх хэв маяг бүр нялх байхад нь тогтдог ажээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний үнсэлцэх хэв маягаас нь нялх байхдаа хөхөөр хооллож байсан уу эсвэл угжаар хооллож байсан уу гэдгийг нь таньж мэдэж болох юм байна.
  6. Үнсэлцэх үед их хэмжээний шүлс ялгардаг нь шүдийг хорхойтхоос хамгаалдаг юм байна. Шүдийг хүртэл хамгаалж чаддаг үнсэлт мандтугай.
  7. Эртний Ромд гэрээг үнсэлтээр баталгаажуулдаг байжээ. Тэр уламжлал нь хуримын ёслолд үлдсэн юм байна.
  8. 1896 онд 47 секунд үргэлжлэх <The Kiss> киноны гол дүрүүд болох Мэй Ирвин, Жой Райс нар анх кино дэлгэцнээ үнсэлцжээ. Энэ үйл явдал нь тэр үеийн Америкийн хэвлэлүүдэд жинхэнэ шуугиан тарьж, бүгд хөөрхий жүжигчдийг зүхэж байсан байна.
  9. Хятадын иргэн нэгэн бүсгүй үнсэлцэж байхдаа сонсголоо алджээ. Үсэлцэх үед түүний чихний хэнгэрэг цоорсон байна. Тиймээс болгоомжтой байгаарай!
  10. Үнсэлт жинхэнэ шинжлэх ухаан болхыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Үнсэлтийг судалдаг салбарыг филематология гэдэг. 1981 оноос НҮБ-ын Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үнсэлтийг шинжлэх ухааны түвшинд судлаж эхэлжээ.

поисковая оптимизация сайта этопоисковое продвижение ценапродвижение сайта веб дизайнкак взломать страницу социальной сетиайфон 3 чехлыкредитки без справки о доходахcasinos en linea gratis sin registrarsehigh class escorts dubaicasino oyunuOnline blackjack ukособенности национальных парков танзаниифитнес центр на братиславскойвзять кредит на электронный кошелеквозьму деньги в долг тольяттитанзани¤ заповедник нгоронгородам деньги в долг читадам деньги в долг липецккак заблокировать кредитную карту втб 24онлайн раскрутка сайтадешевая посуда в спбпутевка во вьетнам в сентябреenglish and korean translationchinese language translation servicesводяные радиаторы отоплениястроительство пензакак избавиться от фекальных запасовнаушники 003


Үнсэлтийн тухай 10 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.