Ганцаардаж байна

b1c6d3bbc1a12b02171c2ebceecae24cСайн байцгаана уу. Би гуч нилээн гарсан дөч рүү дөхсөн бүсгүй байна.. Одоо болтол гэрлэж амжаагүй л байна. Ямар их ганцаардаж байнаа.

Үе тэнгийнхэн гээд миний бүх найз нар бүгдээрээ гэр бүл , үр хүүхэдтэй болоод сайхан л амьдарч байна. Өдий болтол юу хийж явсан юм гээд хүн болгон л асуух юм. Хэлэх үг ч олдохгүй хэцүү л юм. Хүнийг сайнаасаа илүү муугаар бодож төсөөлөх байх л даа. Ажил гэр гэж явсаар …… Таалагдсан нэг нь гэр бүлтэй мөн хүний гуравдагч болохыг хүссэнгүй. Дүү залуучууд болохоор өөр сонирхолтой юмаа. Ахимаг нь илүү харж билүү долоох гээд…… Ингээд хэлэхээр их өндөр шаардлага тавьдаг гэж бодох байхдаа. Жирийн энгийн л бүсгүй цаг нь болоогүй юм болов уу гээд бодохоор арай л дэндүү оройтжээ. Өөрийн эрхгүй цаг хугацаа хүнийг хашир болгочих юмдаа. Баян тарган , хөрөнгө мөнгөтэй хүн хайсангүй. Хүн сэтгэлийн амьтан учраас бие биенийгээ дэмжээд хайрлавал… Болж өгвөл өөрийгөө завгүй байлгахыг хичээж байна даа. Жаахан завтай болохоор сэтгэл сонин болчих юм. Хаашаа ч явсан ганцаараа……… Хүнийг гадна талаас дүгнэхээс илүү дотоод сэтгэлийг ойлгоосой гэж боддог. Та бүхнийг үзэл бодлоосоо хуваалцан сэтгэлийн дэм хайрлана гэдэгт найдаж байна.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Ганцаардаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: oo Огноо: 4 October 2016 Reply

би бас нэг иймэрхүү амьдарч байна да. Тэгэхдээ 2 сайхан хүүтэй. одоо хүнтэй суухгүй байх өө. Зүгээр л маш их ганцаарддаг. Тэглээ гээд хэн наашаа харсантай нь уулзаж учраад байж болохгүй. эрчүүд бол хамаагүй уулзаж учрах л байх. бид чинь эмэгтэй хүн гэдэг ганц сэтэрт баригдаад ганцаардсан хэвээр…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.