Дэлхийн попын ертөнцөд бэлхүүсний бүжгийн хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн Колумбын шаргал үст дуучин бүсгүй Шакирагийн хувийн амьдрал, уран бүтээлийн талаарх ярилцлагыг уишигчиддаа хүргэе.
34 настай дуучин бүсгүй попын урлагт орлогоороо тэргүүлдэг хадагтай нарын нэг. Шакира бусад дуучинтай харьцуулахад эрчүүдтэй орооцолдох нь бага. 2000 оноос эхлэн Антони Дэ Ла хэмээх Аргентины Ерөнхийлөгч асаны хүүтэй 10 жил үерхжээ. Энэ залуугийн ээж нь “Шакира болон хүүгийх нь хурим 2010 оны 9 сард болно, Аргентины алдарт дизайнер Марха Приор Шакирагийн хурмын даашинзыг хийж байгаа” гэсэн мэдээ мэдэгдэл хэвлэл мэдээллээр цацаж олныг шуугиулсан байсан боловч дуучин бүсгүй найз залуугийнхаа ээжийн үгийг эрс няцааж ямар ч гэрлэх тухай асуудал байхгүй гэж хэлж байсан юм.
Тэд олон жил үерхсэн боловч Шакира гэрлэж эхнэр болохоос айсан гэнэ. Тэрбээр хуримын хувцас, ёслол, хүлээн авалт зэрэгт туйлын дургүй. Заавал хурим хийх албагүй, хүн хүсснээрээ л амьдрах нь аз жаргалтай гэж үздэг аж.
Харин 2008 онд аяллын завин дээрээ найз залуутайгаа мөн Испанийн дуучин, дууны үг зохиогч түүний “La tortura” дуун дээр хамтран ажилласан Алежандро Санз нартай групплэн секс хийсэн гэсэн шуугиан гарсан боловч бүсгүй үүнийг няцаасан байна.
Шакирагийн хамгийн сүүлийн найз залуугаар Barcelona клубын тамирчин Gerard Pique тодорсон бөгөөд хос хоёр 2011 оны гуравдугаар сарын 29-өөс эхлэн албан ёсоор үерхэж байгаагаа зарлажээ. Хөлбөмбөгчин найз залуу нь түүнээс 10 насаар дүү юм.
– Шакира тайзан дээр хэрхэн гайхалтай, эрч хүчтэй, цоглог байж чаддаг вэ?
-Би тайзан дээр эрх чөлөөг мэдэрч, хүссэнээрээ үсэрч бүжиглэх дуртай. Гэхдээ бодит амьдрал дээр дасгал сургуулилт хийх, гүйх, дугуй унах зэрэг дээр залхуураад байдаг юм. Харин үзэгчдийн өмнө, тайзан дээд гарахаар эрч хүчтэй болчихдог. Өөрийн эрхгүй хөглөгдөөд л аяндаа бэлхүүсний бүжгээ хийж эхэлдэг дээ.
– Та бүсгүй хүний хувьд өөрийн биеийн галбиртаа хэрхэн анхаарал тавьдаг вэ?
-Намайг ихэнх дуучид шиг хэт туранхай биш гэдгийг хүмүүс мэдэх биз. Зөв хооллохыг хичээдэг. Нэг хэсэг цагаан хоолтон болохоор шийдсэн боловч хоёр сар болоод больсон.
– Та яагаад цагаан хоолтон болохоор шийдсэн юм бэ? Яагаад хурдан шийдвэрээсээ буцах болов?
-Би нэг аяллынхаа үеэр Испанийн жижигхэн фермд хэд хоног амарсан юм. Тэр үед фермийн нэгэн залуу надад гурван дэгдээхэй бэлэглэсэн. Би тэдэнд нэр өгч бас өхөөрдөж байхдаа энэ хөөрхөн амьтдыг идэх ёсгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэвч дараа нь ресторанд тахианы мах захиалах үедээ би ямар эдгээр тахиаг таних биш гэж бодоод тэсэлгүй идчихсэн. Тэр үед би амьд тахиа харалгүй удсан байсан болохоор магадгүй тийм шийдвэр гаргасан байхаа. /инээв/
-Ямар хувцас өмсөх дуртай вэ?
-Хүмүүс намайг загварын араас хөөцөлддөг гэж бодож байвал андуурч. Би тайзан дээр гарахдаа ч хүртэл тийм олон хувцас солиод байдаггүй. Би ер нь залхуу эмэгтэй шүү дээ. Надад байнга өөрийнхөө хувцаслалтанд анхаарах нь үнэндээ ядаргаатай санагддаг.
– Та ямархуу зан чанартай хүн гэж өөрийгөө боддог вэ?
-Би заримдаа Шакира гэгч настай эмэгтэй залуухан охины биед орчихсон юм шиг санагддаг. Би бага зэрэг хуучинсаг үзэлтэй хүн ч байж магадгүй. Би үргэлж юмыг тунгааж цэгнэх дуртай бөгөөд бусад залуучууд шиг клуб баараар хэсээд байдаггүй.
– Та дуулаад зогсохгүй бас дууны шүлэг бичдэг. Та урлагийн олон авъяастай хүн?
-Би бага байхдаа л шинжлэх ухаан, бүжиг, шүлэг гэх гурван зүйлийг сонирхдог байсан. Хамгийн анх 4-н настайдаа эргэн тойрныхоо юмс үзэгдлийн тухай хүүхдийн сэтгэхүйнд тохирсон шүлэг бичиж байлаа. Мөн ээждээ зориулж богинохон шүлэг бичиж байсан юм. Тийм болохоор миний уран бүтээлд хөл тавих алхам маань дуугаар биш шүлгээр эхэлсэн гэж боддог.
– Хэзээ анх өөрийгөө нэр алдартай болсныг мэдэрсэн бэ? Энэ үед ямар санагдаж байв?
-Миний алдрын зам алгуурхан үргэлжилсэн болохоор би нэг л мэдэхэд од болсон байсан. Гэхдээ одоог хүртэл өөрийгөө телевизээр гарч хүмүүс миний амжилтыг бишрэхийг хараад би ийм алдартай болсон гэж үү хэмээн бодон өөртөө итгэж чаддаггүй.
-Бүхний анхаарлын төвд байх хэцүү юу?
-Хамгийн хэцүү санагдсан зүйл нь хүмүүс надаас уран бүтээлээ хурдан гарга гэж шаардах явдал. Надад цаг хугацаа хэрэгтэй. Би удаан хөдөлмөрлөсний эцэст сайн уран бүтээл хийж чадна шүү дээ.
-Та англи хэл сурахаар их цаг зарцуулдаг гэсэн. Яагаад таны амьдралд англи хэл тийм чухал гэж?
-Би зүгээр нэг тухайн хэлээр хальт ярьдаг байхыг хүсэхгүй байна. Англи хэл дээр дуугаа дуулж цомгоо гаргахад хэлний бэрхшээл тулгардаг. Би дууныхаа үгийг өөрөө бичих хэрэгтэй. Англи хэл муу мэддэгээсээ болоод хэн нэгнээс дууныхаа үгийг бичиж өгөөч гэж гуйхыг огт хүсэхгүй байна. Хэдийгээр би англиар хуульч, өмгөөлөгч, менежертэйгээ ярьж ойлголцдог, англиар сэтгэж чаддаг боловч миний уур хүрэх үед би Испаниар хашигчиж гардаг юм. Би уурлахдаа хүртэл англи хэлийг хэрэглэдэг болтолоо англи хэлийг судлах болно.
– Тайзан дээр гарах үед ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайз хэзээ ч миний хувьд хүнд хэцүү даалгаварюмуу эсвэл харь газар шиг санагдаж байгаагүй. Би тайзан дээр гарах үед өөрийн эзэмшил газар дээрээ байгаа газрын эзэн шиг л санагддаг. Арай өөрөөр хэлбэл арслан ширэнгэн ойн эзэн гэдэгтээ итгэлтэй байдаг шиг тийм л мэдрэмжийг би тайзнаас мэдэрдэг.
– Та ямар хамтлаг, дуучдын уран бүтээл, дууг сонсох дуртай вэ?
-Би сонгодог рокн ролл төрлийн дуунд дуртай. Английн The Cure, The Police, The Rolling Stones, Led Zeppelin нар бол үнэхээр гайхалтай.
– Колумбын иргэний хувьд Америкт ажиллаж, уран бүтээл хийх амаргүй байхаа? Гэр бүлийхнийгээ санадаг уу?
-Бүх улс л өөрийн гэсэн зан заншил, хэл соёл, амьдралын хэв маягтай байдаг. Байдаг боловч тэд бүгд л мах цуснаас бүрдсэн хүн. Хүн гэдэг бол аль улсынх гэдгээс үл хамааран адилхан уйлж бас баярладаг. Би аялах, аялан тоглолт хийх бүртээ гэрийхэнтэйгээ хамт явдаг болсон. Би хол байсан ч миний биеийн тал хэсэг болох гэр бүлийхэн минь надтай хамт байдаг болохоор би сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ мэдээж нэг ангид сурч байсан найз нараа, нутгийнхаа хоолыг санадаг л даа.
– Та хэнийг шүтэн биширдэг вэ?
-Эцэг эхийгээ
– Хэсэг хугацаанд ганцаархнаа байх боломж олдвол юу хийдэг вэ?
-Ном уншина эсвэл зураг зурна. Эсвэл зүгээр л юуг ч юм гөлрөн суугаад элдвийг бодох дуртай.
– Найз охидуудтайгаа байхдаа цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Тэдэнтэй элдвийг чалчиж суухаас илүү хөгжилтэй зүйл байхгүй шүү.
Д. Хандаа times