Өдгөө 26 настай жүжигчин Меган Фоксыг анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байна хэмээн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байсан. Гэвч жүжигчин бүсгүй энэ мэдээллийг баталсан ганц ч үг хэлээгүй бас үгүйсгээгүй явсаар байгаа. Гэтэл Меган Фоксын хэлхгэр цамцны цаанаас гэдэс нь товойсон дүр зураг папарацийн дуранд өртсөн байна. Өмнө нь тэрээр ээж болоход санхүүгийн хувьд бэлэн биш байгаа хэмээн ярьж байсан бол одоо жирэмсэний амралтаа хэдий хугацаагаар авсан ч болохоор овоо хөрөнгө хуримтуулсан билээ. Меган болон түүний нөхөр 38 настай Брайан Остин Грин нарын дотны хүмүүсийн нэгний “Стар” сэтгүүлд өгсөн ярилцлагаас үзвэл тэд 10 дугаар сарын сүүлчээр охинтой болох гэнэ.
WORD.MN А.Одсар