Хувцас арчлах сонирхолтой зөвлөгөөнүүд

49o2renphu8qq5arrsuikigt5rХувцасны эдэлгээ тухайн хувцасны чанараас шалтгаалах хэдий ч бас хэрхэн арчилахаас ихээхэн шалтгаалдаг аж.

Хувцасны ерөнхий арчилгаа:

1. Та ямар ч хувцас худалдан авсан бай юуны түрүүн өнгөгүй хумсны будгаар товчийг нь будаж байгаарай. Энэ нь товчны будаг нь халцрахаас хамгаалдаг юм.
2. Хувцаснаас илүү гарсан утаснуудыг хайчилж ав.
3. Цахилгааны хавчаарыг нь байнга цэвэрлэж бай. Ингэснээр цахилгаан саадгүйгээр ажиллах болно.
4. Хатаасан хувцас тань үрчийсэн байвал ванндаа халуун ус хийгээд дээр нь хувцас хатаагчдээрээ хувцасаа тохчих. Халуун уур хувцасны тань үрчлээг арилгах болно. Та заавал индүүдэх шаардлагагүй.

Улирлын шинж чанартай хувцаснуудаа хэрхэн хадгалах вэ?

Дулаан улирал ирэхээр та шүүб, пальто, ноолууран хувцаснуудаа хадгалах хэрэгтэй болдог. Харин дараа нь гаргаж ирээд өмсөхөд чанар нь алдагдаагүй, шинээрээ байх нь хамгаас чухал. Тэгвэл хэрхэн хадгалах вэ?

1. Шинэ хогийн сав нь хувцас хадгалах сайн сав болж чадна. Тэр тусмаа агааргүй, битүү бол бүрч сайн тул та заавал цагаан эрвээхэйнээс хамгаалах үрэл ч хийх хэрэггүй.
2. Модны үнэр цагаан эрвээхэйг үргээж байдаг. Тэгсэн хэдий ч мод хуучираад ирхээр үнэр нь гардаг тул цагаан эрвээхэй цугларах магадлал их болно. Тиймээс модны үнэрийг дахин гаргах үүднээс шүүгээнийхээ гаднахыг бага зэрэг зүлгүүрд. Энэ нь модны шинэхэн үнэрийг гаргах болно.
3. Модны үнэр зөвхөн цагаан эрвээхэйг үргээхээс бус үхүүлэхгүй. Тиймээс хувцасаа шүүгээнд хийж хадгалахаасаа өмнө сайтар цэвэрлэж, цагаан эрвээхэйний өндөгнүүд байгаа эсэхийг шалгаарай.

ad7364f6aa94ee20original-600x398

Чийг оруулахгүй байх

1. Хувцас чийгтэй орчинд удаан байхаар хөгц үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд сонин хуниаслаад хувцаснуудын завсар хийх хэрэгтэй. Сонин чийгийг өөртөө авна.

Гутал арчлах зөвлөгөө  1. Гутлын үдээсний үзүүр сэмэрчихээр гутал үдэхэд төвөгтэй байдаг шүү дээ. Тиймээс анх авахдаа л үзүүрийг нь өнгөгүй хумсны будгаар будчих хэрэгтэй.

 Гутал дээр гарсан зураас, толбонуудыг хүнсний содоор арчивал арилдаг.

 Арьсан гуталнуудыг гялалзуулахын тулд вазелин ашиглаж болно.

 Мөн гутлыг өнгө оруулахын тулд тавилга өнгөлөгчийг цацаж болно. Дараа нь цэвэрхэн алчуураар арчиж авах хэрэгтэй.

Пүүз, кэтний резинэн хэсэг нь амархан хар болчихдог. Тэгээд ч арилахгүй төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл алчуур эсвэл порлонд хүнсний сод түрхээд үрж угаах хэрэгтэй. Энэ нь хир тогтсон хэсгийг сайн арилгадаг.


Хувцас арчлах сонирхолтой зөвлөгөөнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex